Нүүр » Мэдээ

Ургамлын тоосны харшлаас сэргийлье

4 сар 6 өдрийн өмнө

Ургамлын тоосны харшлаас сэргийлье Ургамлын тоосны харшлаас сэргийлье

Шарилж, лууль болон бусад хөл газрын ургамал нь хөрсний үржил шим буурч доройтоход их хэмжээгээр ургадаг бөгөөд хөрсний нөхөн төлжилт, ургамалжилт, ногоон масс нэмэгдэхэд чухал үүрэгтэй. Гэвч эдгээр ургамлын тоосжилт агаарт хэт нэмэгдсэнээр иргэдийн дунд амьсгалын замын харшил ихээр тохиолдож байна.  Тухайлбал, Улаанбаатар хотод амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3% нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосны шалтгаант харшилтай байна.

Иргэдийн дунд эдгээр ургамлын эсрэг зулгаах, шатаах зэрэг буруу аргаар тэмцэснээр харшил үүсэх, хөрс гэмтэх нөхцлийг нэмэгдүүлж байна. Та дараах нэвтрүүлгээс шарилж, лууль болон бусад хөл газрын ургамалтай хэрхэн тэмцэж, харшлаас сэргийлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

 

Бэлтгэсэн: Admin
Share |

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.

Амьсгалын замын харшлын шалтгаан болох шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлын тоосжилтыг бууруулах үйл ажиллагаанд нэгдэцгээе

5 сар 8 өдрийн өмнө

Амьсгалын замын харшлын шалтгаан болох шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлын тоосжилтыг бууруулах үйл ажиллагаанд нэгдэцгээе Амьсгалын замын харшлын шалтгаан болох шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлын тоосжилтыг бууруулах

           Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэх томоохон ажлын нэг нь“Амьсгалын замын харшлын шалтгаан болсон хот суурин газрын шарилж, луулийн төрлийн ургамлын тоосжилтыг бууруулах” асуудал юм.

           Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Арьсны өвчин судлалын үндэсний төв болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад зориулан “Ургамлын тоосны харшлаас сэргийлье” зөвлөмж, “Улиас мод болон шарилж, луулийн төрлийн ургамлын тоосжилтын хуанли”-ийг боловсруулсан. Ургамал судлаачид ургамлыг цэцэглэж, дохиурын тоос нь агаарт дэгдэхээс өмнө тайралт/хадалт хийх нь тоосжилтыг бууруулах хамгийн тохиромжтой арга гэж үзэж байна.

            Иймээс иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлын тоосжилтыг бууруулах үйл ажиллагаанд нэгдэж зөвлөмжид заасан хугацаанд тайралт/хадалт хийхийг уриалж байна.

Холбогдох зөвлөмж эндээс авна уу

Бэлтгэсэн: Admin
Share |

Жолооч та юу мэдэх ёстой вэ?

1 жил 10 сарын өмнө

Жолооч та юу мэдэх ёстой вэ? Жолооч ТА МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

1. Жолооч та замын хөдөлгөөний дүрмээ сайн биелүүлдэг үү?                                                                             2


2. Та замын хөдөлгөөнд оролцохоос өмнө техникийн бүрэн бүтэн байдлаа шалгасан уу?                          11

3. Та замын хөдөлгөөний хууль дүрмийн зохих мэдлэгтэй юу?                                                                             14

4. Асуулт, хариулт                                                                                                                                                                19
 
5. Жолооч танд тустай ЗӨВӨЛГӨӨ    
 
Амьдралын зөв хэвшил
Авто ослоос Таныг сэргийлнэ!
Өнөөдрийн их хотын амьдралыг машингүйгээр төсөөлөхөд бэрх. Орчин үед техник технологи хөгжихийн хэрээр манай улсын замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэл жилээс жилд нэмэгдэж, автомашины замын ачаалал ихсэж байгаа билээ. Үүнийг дагаад зам тээврийн осол гэмтэл эрс нэмэгдэх болсон нь жолоочийн замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлын талаарх мэдлэг сул, автомашины техникийн бүрэн бүтэн байдал дутуу, хөдөөлгөөний соёл, хууль журмыг баримталдаггүй зэргээс шалтгаалж байна. Тиймээс замын хөдөлөөнд зөв зохистой оролцсоноор зам тээврийн осол гэмтлийг бууруулахад жолооч таны үүрэг оролцоо хамгийн чухал.
 
ТАТАХ ХОЛБООС
.PDF хэлбэрээр орууллаа. ЭНД дарна уу.

 

Бэлтгэсэн: EPOS
Share |

ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс мэдээлэл, программ хангамжийн системийн тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.

2 жил 3 сарын өмнө

ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс мэдээлэл, программ хангамжийн системийн тоног төхөөрөмжийг гардуулан өгөв. ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс 40 сая төгрөгийн өртөг бүхий мэдээлэл, программ хангамжийн системийн тоног төхөөрөмжийг ЗГХА-Эрүүл Мэндийн Газарт гардуулан өгөв.

 (Ulaanbaatar www.mca.mn)  Mонголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс ЗГХА–Эрүүл Мэндийн Газартай  2012-2013 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд нийлүүлэгдэж  буй мэдээлэл, программ хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх Ёслолын ажиллагаа  болов. 

Монголын Мянганы сорилын сан нь Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг – Эрүүл Мэндийн Газартай  хамтран ажиллахаар 2011 оны 10 дугаар сард гэрээ байгуулсан бөгөөд ММСС-гийн  Эрүүл мэндийн төсөлтэй хамтран улсын хэмжээнд явагдаж буй хүн амын дунд зонхилон тохиолдох Халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийг  зохион байгуулах, эрүүл мэндийн тогтолцоонд нэвтрүүлэхээр  ажиллаж байна.

 

Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс орон даяар хэрэгжүүлэх эрт илрүүлгийн үзлэгийг удирдах, зохион байгуулах, хяналт тавих үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар 2 тал харилцан тохиролцсоны дагуу нийт 40 сая төгрөгийн өртөг бүхий мэдээлэл, программ хангамжийн системийн тоног төхөөрөмжийг ЗГХА-Эрүүл Мэндийн Газарт өчигдөр гардуулан өгсөн юм.

 

Эдгээр тоног төхөөрөмж нь Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох,  мэдээлэл, сурталчилгааны мэдээний сангийн мэдээлэл, программ хангамжийг сайжруулах, тогтвортой үйл ажиллагааг хангах зориулалтаар олгогдож байгаа юм.  Мөн Халдварт бус өвчний илрүүлэг үзлэгийн бүртгэлийн мэдээллийн сан бий болгох, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулах, үйлчлүүлэгч нарт эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөд арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгааны материал, гарын авлага зэргийг боловсруулах, хувилж олшруулах, хэвлэх, цахим сүлжээгээр дамжуулан орон нутгийн эмч нарт сургалт зохион байгуулахад  зориулагдах ажээ.

 

Мэдээлэл, программ хангамжийн системийн тоног төхөөрөмжийг гардуулах Ёслол дээр ЗГХА-Эрүүл Мэндийн Газрын, Сүлжээ хариуцсан мэргэжилтэн Ж.Эрдэнэ-Очир “Эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны мэдээний сангийн тогтвортой байдлыг хангаж ажиллах, мэдээ мэдээллийг баяжуулахад өндөр хүчин чадалтай  сервер компьютер, дагалдах тоног төхөөрмжүүд ашиглах болсондоо  бид баяртай байна”  гэж  хэлсэн  юм.

 

Тэрээр цааш нь хэлэхдээ “Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийн бүртгэл, мэдээллийг сайжруулах нэгтгэх, дүгнэх,тайлагнах, үндэсний хэмжээний хяналт шинжилгээ үнэлгээг зохион байгуулах, алсын зайнаас сургалт явуулах, гарын авлага, сургалтын материалаар хангах, ЗГХА-ЭМГ-ын дотоод гадаад интернэтийн сүлжээ, Wireless сүлжээг сайжруулах, бэхжүүлэх зэрэг ажлуудад бид эдгээр тоног төхөөрөмжүүдийг ашиглана. Бидэнд орчин үеийн шинэ тоног төхөөрөмжүүд гардуулан өгч байгаа Монголын Мянганы сорилын сангийнхандаа маш их баярлаж байгаагаа байгууллагынхаа хамт олныг төлөөлөн  хэлэхэд таатай байна.  Мөн эдгээр тоног төхөөрөмжүүдийг чанарын өндөр түвшинд нийлүүлж байгаа “САММИТ компьютер технологи” компаний хамт олонд талархаж байгаагаа  илэрхийлье” гэв.

Ёслолын  ажиллагаанд ЗГХА-ЭМГ-ын Дэд дарга  Ц.Хун, тус газрын Нийгмийн Эрүүл Мэндийн хэлтсийн дарга  Ц.Хандармаа, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн Дэд захирал Б.Мөнхбат, ММСС-гийн Оролцогч Талуудын Хорооны гишүүн Ч.Сэмжидмаа нар оролцов.

 

ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс мэдээлэв.


 

 

 

 

 

Бэлтгэсэн: Оюунтуул
Share |

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.
Guest
bataa 202.179.7.114 MONGOLIA
MONGOLIA
1 жил 10 сарын өмнө
manaihaan bitgii arhi tamhi heregleerei
Guest
bataa 202.179.7.114 MONGOLIA
MONGOLIA
1 жил 10 сарын өмнө
manaihaan bitgii arhi tamhi heregleerei
Guest
zochin 202.126.89.212 MONGOLIA
MONGOLIA
2 жилийн өмнө
bagj nereer mongo idhei bolimoor yum
Guest
ifVZMq , [url=http://sqtuiykcdnph.com/]sqtuiykcdnp 207.127.61.136 UNITED STATES
UNITED STATES
2 жил 1 сарын өмнө
ifVZMq , [url=http://sqtuiykcdnph.com/]sqtuiykcdnph[/url], [link=http://gszvdlkcnani.com/]gszvdlkcnani[/link], http://iuwwmsiczaal.com/
Guest
An inetllginet point of view, well expressed! Than 217.150.105.19 UNITED KINGDOM
UNITED KINGDOM
2 жил 1 сарын өмнө
An inetllginet point of view, well expressed! Thanks!

ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр вакцины хөргөгч, вакцин зөөврийн савыг нийлүүллээ.

2 жил 5 сарын өмнө

ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр вакцины хөргөгч, вакцин зөөврийн савыг нийлүүллээ. Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр Өмнөговь, Сэлэнгэ аймаг, Баянгол, Багануур дүүргийн 11-15 настай охидыг хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцинаар дархлаажуулж байгаатай холбогдуулан уг вакциныг хадгалах, тээвэрлэхэд зориулж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шаардлагыг хангасан том, бага оврын 41ш вакцины хөргөгчийг тог тохируулагчийн хамт, 40ш вакцин зөөврийн савыг ханган нийлүүллээ.

 Энэхүү арга хэмжээнд Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд,  ММСС-гийн Эрүүл мжэндийн төслийн Дэд захирал Б.Мөнхбат, Халдарт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирал Д.Нямхүү болон тоног төхөөрөмжийг хүлээн авсан аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөл байлцав.

Haier НВС-200 маркийн мөсөн ханатай хөргөгч +2-+80C-д вакцин хадгалах 90л багтаамжтай, 220-240V хүчин чадалтай, гадаад орчны температур 5-450С байхад ажиллах чадвартай, 430С-д 26 цаг, 320С-д 40-с илүү цаг хүйтнээ барих чадвартай бол,

Haier НВС-70 маркийн мөсөн ханатай хөргөгч +2-+80C-д вакцин хадгалах 45л багтаамжтай, 220-240V хүчин чадалтай, гадаад орчны температур 5-450С байхад ажиллах чадвартай, 430С-д 32 цаг, 320С-д 40-с илүү цаг хүйтнээ барих чадвартай.

Тэгвэл LCB-8A вакцин зөөврийн сав гадаад орчны температур +430С байхад шаардлага хангасан 6ш элементтэй вакцин тээвэрлэхэд +5 хэмд 6 цаг хүйтнээ барих  чадвартай юм. 

Төлөвлөсөн ёсоор нийт 50.000 орчим америк долларын өртөг бүхий хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг сонгосон  аймаг, дүүргүүдэд тухайлбал,  Өмнөговь,  Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар,  нийслэлийн  Баянгол,  Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв болон  Халдварт  Өвчин Судлалын Үндэсний Төвд тус тус ханган нийлүүлэлтээр гардуулан өглөө.

Монгол Улсад 2008-2013 онуудад Монгол Улсын Засгийн Газраас    хэрэгжүүлэх “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн “Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”, болон “Халдварт өвчинтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрүүдэд Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг дархлаажуулалтанд шинээр нэвтрүүлэх ажлыг судлан үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан юм.

Үүнтэй холбогдуулан дээрхи хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл нь ЭМЯ, ХӨСҮТ-тэй болон “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сантай хамтран Эрүүл мэндийн сайдын “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин нэвтрүүлэх төлөвлөгөө батлах тухай”,  “Дархлаажуулалт зохион байгуулах тухай”  тушаалын дагуу   2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтын кампанит ажлыг үе шаттайгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 2-р тунгийн дархлаажуулалтыг  амжилттай хэрэгжүүлээд  байна.

 

Дэлгэрэнгүй мэдээлийг www.nccd.mn веб хуудсаас  болон 45-17-98 (ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны) утсаар лавлана уу?

 

 

Бэлтгэсэн: Оюунтуул
Share |

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.

ММСС- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэрэнгүй гараа сунгав

2 жил 5 сарын өмнө

ММСС- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэрэнгүй гараа сунгав (Ulaanbaatar, www.mca.mn) Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд умайн хүзүүний дуран, цахилгаан гогцоогоор өөлөгч аппарат бусад дагалдах багаж хэрэгслийн хамт хүлээлгэн өгөв. Энэхүү ёслолын арга хэмжээнд ММСС-гийн Эрүү мэндийн төслийн захирал А.Мөнхтайван, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, ЭХЭМҮТ-ийн гадаад харилцаа, сургалт хариуцсан дэд захирал П.Эрхэмбулган, ЭХЭМҮТ-ийн Эх барих эмнэлгийн захирал С.Хишгээ, ЭХЭМҮТ-ийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эрхлэгч Я.Хишигсүрэн нар оролцов.

 Монгол улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн Яамнаас батлан хэрэгжүүлж байгаа  “Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”-ийн зорилт, үйл ажиллагааг дэмжих  ажлын хүрээнд Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, Эрүүл Мэндийн Яам хамтран  Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлт, оношлогоо эмчилгээний асуудлыг орон даяар бүх аймаг, дүүрэг, өрх, сумдын эмнэлгийн түвшинд цогцоор нь шийдвэрлэх томоохон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа билээ. Үүний нэг  нь үр дүнтэй, өртөг зардал багатай эмчилгээ оношлогоогоор хангах олон улсын шилдэг арга туршлагыг нэвтрүүлэх, зонхилон тохиолдох халдварт бус өвчний  тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.

Манай оронд сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хавдар эмэгтэйчүүдийн хавдрын дунд 2-рт орж, өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдэж байна. Иймээс  Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх, сэргийлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, эрх зүйн орчин бүрдүүлэхэд  бодитой  хувь  нэмэр оруулах зорилго бүхий олон талт үйл ажиллагааг зохион байгуулах шаардлага зүй ёсоор урган гарч байгаа юм.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд умайн хүзүүний эмгэгийн эрт илрүүлгийн оношлогоо эмчилгээнд хэрэглэгдэх 27 сая гаруй төгрөгийн багаж тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Нөхөн Үржихүйн Зөвлөх Поликлиникт  жилд 40- 46 мянган үйлчлүүлэгч үйлчлүүлдгээс 10 гаруй мянга нь эмэгтэйчүүдийн кабинетаар оношлогоо, шинжилгээ хийлгэдэг ажээ.

Ийнхүү Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хамтын ажиллагааны  үр дүнд умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэлт, оношлогоо, эмчилгээ сайжирч, хүртээмж нэмэгдэх боллоо.

Үүний үр дүнд  ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн дэмжлэгтэйгээр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний  III дах шатлалын эмнэлэг  нь мэргэжлийн зөвлөмж,  удирдамжийн чиглэл өгөх, сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр  цогц үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болж  байгаа юм.

Монголын Мянганы Сорилтын Сангийн Эрүүл Мэндийн төслөөс мэдээлэв. 

Бэлтгэсэн: Оюунтуул
Share |

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.

“Цусны даралт, чихрийн шижин хэв шинж 2, хөх болон умайн хүзүүний хавдрын илрүүлгийн үзлэг"-ийг сурталчлах өдөрлөг.

2 жил 7 сарын өмнө

“Цусны даралт, чихрийн шижин хэв шинж 2, хөх болон умайн хүзүүний хавдрын илрүүлгийн үзлэг “Цусны даралт, чихрийн шижин хэв шинж 2, хөх болон умайн хүзүүний хавдрын илрүүлгийн үзлэг"-ийн үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг Сүхбаатарын талбайд амжилттай болов.

 (Ulaanbaatar, www.mca.mn) “Хэрвээ та эрүүл мэнддээ бас өөртөө хайртай, урлагт дуртай бол 4 сарын 7-нд 12:00 цагт Сүхбаатарын талбайд уулзацгаая.” уриан дор МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН-гийн эрүүл мэндийн төслөөс зохион байгуулсан “ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТ, ЧИХРИЙН ШИЖИН ХЭВ ШИНЖ 2, ХӨХ БОЛОН УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН  ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-ийн үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг Сүхбаатарын талбайд амжилттай болов.

Өдөрлөгт Монгол улсын Ерөнхий сайд С. Батболд, Монгол улсын Эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатар, Монгол улсын Эрүүл мэндийн Дэд сайд Ж. Цолмон,  ММСС-гийн Гүйцэтгэх захирал С. Баярбаатар,  МСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд,  ДЭМБ-ын суурин төлөөлөгч Р.Виват,  Нийслэлийн Засаг даргын орлогч Ц. Цогзолмаа, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн захирал А. Мөнхтайван нар оролцож,  урлаг соёлын тоглолт боллоо.

 

Эрүүл Мэндийн Яам, ЗГХА-Эрүүл Мэндийн Газар, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн  Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизээр ахлуулсан “Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, нийгмийн маркетингийг хэрэгжүүлэх” гэрээт байгууллагуудын оролцоотой зохион байгуулсан энэхүү өдөрлөгийн зорилго нь дөчөөс дээш насны хүмүүсийн дунд цусны даралт ихсэлт,  чихрийн шижин хэв шинж 2 болон 30-60 насны эмэгтэйчүүдийн дунд хөх болон умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх үзлэгийг өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд орон даяар эхэлж буй мэдээллийг иргэдэд хүргэх, үзлэгт хамрагдахыг уриалахад оршиж байв.

Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт  шатанд нь оношлох, эмчлэх чиглэлээр хэд хэдэн  арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү эрт илрүүлгийн үзлэг юм.  Монгол орон даяар 2012 оны 4-р сарын 7-ноос Зонхилон тохиолдох Халдварт бус өвчний эрт илрүүлгийн эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо эхэлж байна.

Энэхүү халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг оношлогоонд  шаардлагатай нийт  6,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 83 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн багаж хэрэгслийг  Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс  эмнэлэг,  эрүүл мэндийн төвүүдэд ханган нийлүүлээд байгаа юм. Эдгээр тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг эмчилгээ оношлогоонд бүрэн хэмжээнд ашиглах,  зөв зохистой хэрэглэх талаар эмч,сувилагч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан  хэд хэдэн төрлийн сургалт тухайлбал,  шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу 427 сургагч багш бэлтгэж, улс орон даяар нийтдээ  51  мянга гаруй хүн өдрийн сургалт  зохион явуулахдаа 14000 гаруй эмнэлгийн болон эмнэлгийн бус мэргэжилтнүүдийг хамруулсан ажээ.  Мөн гарын авлага ном товхимол хүрэлцэхүйц  хэмжээгээр хэвлэхэд  зориулж  600 сая төгрөг зарцуулж,  нэг аймагт дунджаар 150-720 сая төгрөгийн тоног төхөөрөмж  нийлүүлээд байгаа юм.  Үүнээс гадна Бүсийн Оношлогоо эмчилгээний төвүүдэд  дижитал маммограф  аппарат суурилуулснаас гадна Хавдрын үндэсний бүртгэл, эргэн дуудах тогтолцоог нэвтрүүлэх  үйл ажиллагаанд зориулан 500 сая төгрөгийн хөрөнгө  оруулалтыг хийжээ.

Монголчууд бид “Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг” гээд зав зай байсан хэдий ч эмчид ,эмнэлэгт нэг л хөшүүн хойрго ханддаг. Тийм учраас орон даяар эхэлж байгаа  үзлэг эхэлсэн энэ л өдөр,  цаг мөчөөс буруу зуршлаа  орхих  цаг хэдийнээ иржээ. Улсын чанартай төвлөрсөн эмнэлгүүдийн үүдийг сахиж суух цаг ард үлдэж, оршин суугаа газартаа, аймагтаа, сумандаа, аль ойрхон өрхийн эмнэлэгтээ үнэ төлбөргүй үзүүлж,  эрт үе шатандаа  оношлуулах өргөн боломж Та бүхэнд ийнхүү нээгдлээ.

Өнөөдрийн байдлаар Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл нь  Зонхилон тохиолдох халдварт бус өвчин,  осол гэмтлээс  сэргийлэх  үйл ажиллагааг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд  нийтдээ 12.2 тэрбум төгрөг зарцуулаад байна.  Иргэн та бүхэн улс  эх орныхоо  алслагдсан зах хязгаар нутагт  оршин сууж  байгаа ч  гэсэн ялгаагүй энэхүү  төслийн үр шимийг хүртэж байгаа нь дамжиггүй ээ.

 Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн  санхүүжилтээр  2 жилийн туршид  үргэлжлэх, цаашид Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн салбараас хариуцан үргэлжлүүлэх эрт илрүүлгийн үзлэгт  эмнэлгийн байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд  бүх талаар  бэлтгэлээ хангаж,  эмнэлгийн үүд хаалгаа  Та бүхэнд нээж байна.

Монголын Мянганы сорилтын сан нь  “Тулхтай хөгжил, чанартай амьдрал” гэсэн уриаг гол зорилгоо болгон үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.  Энэхүү төсөл хэрэгжсэнээр  зонхилон тохиолдох Халдварт бус өвчний  өвчлөл, эндэгдэл буурч, иргэдийн амьдралын чанар сайжрах юм.

Манай улсын эрүүл мэндийн  салбарын шинэ бодлого, зорилго, зорилт ч ялгаагүй  ард иргэдийг  өвчилснийх нь  дараа  бус, харин  урьдчилан  сэргийлэх, эрт илрүүлэх чиг хандлагыг баримтлаж,  халдварт бус өвчний аливаа эрсдэл, хүчин зүйлийг  багасгахад чиглэгдэж байгаа билээ. Эрүүл мэндийн төслийн үйл ажиллагааны зорилго,  үйл ажиллагааны чиглэл ч мөн манай төр засгийн бодлоготой уялдаж байгаагаара онцлог юм.

Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд “Цусны даралт ихсэлт, чихрийн шижин хэв шинж 2, хөх болон умайн хүзүүний хавдрын илрүүлгийн үзлэг”-т  ард иргэдийг  үнэ төлбөргүй хамруулах  кампанит ажлыг өрнүүлснээр  эрс тэс уур амьсгалтай,  байгаль, цаг агаарын  хүнд нөхцөлд амьдардаг бидний амьдрал зөв дадал зуршилтай болж,  эрүүл зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэн сурах олон  сайхан ололт, дэвшил  Та бидний амьдралд гарах юм. Мөн дэлхийн олон улс оронд нотлогдсон, шилдэг арга туршлагыг Монголын эрүүл мэндийн салбарт шинэ тогтолцоо болгон нэвтрүүлэх таатай боломж бүрдэж байгааг ч энд мөн тэмдэглүүштэй.

 “Эрүүл биед саруул ухаан оршино”

     МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСЛӨӨС МЭДЭЭЛЭВ

Бэлтгэсэн: Оюунтуул
Share |

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.

Хүний хөхөнцөр вирусийн (ХХВ) эсрэг дархлаажуулалт нь Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга мөн.

2 жил 8 сарын өмнө

(ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУСИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЯВЦЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ)

Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн “Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”, болон “Халдварт өвчинтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрүүдэд Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг дархлаажуулалтанд шинээр нэвтрүүлэх ажлыг судлан үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан юм.

Үүнтэй холбогдуулан дээрхи хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл нь ЭМЯ, ХӨСҮТ болон “Итгэл”, Хавдаргүй Монгол Үндэсний Сантай хамтран Эрүүл мэндийн сайдын “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин нэвтрүүлэх төлөвлөгөө батлах тухай”,  “Дархлаажуулалт зохион байгуулах тухай”  тушаалын дагуу   2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтын кампанит ажлыг үе шаттайгаар  хэрэгжүүлж эхлээд байна.

Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцинаар 11-15 насны охидыг дархлаажуулах ажлыг эхний ээлжинд сонгосон дөрвөн газар буюу Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянгол, Багануур  дүүргүүдэд зохион байгуулсан билээ.

Дархлаажуулалтын үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр сонгогдсон 4 газар нэгэн зэрэг эхэлсэн ба Сэлэнгэ аймагт болсон нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Р.Виват, мэргэжилтэн Л. Дапенг, ЭМЯ-ны СХОГ-ын дарга Д.Отгонбаатар, ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү, Засгийн Газрын хэрэгжүүлэгч Агентлаг ЭМГ-ын дарга Ш.Энхбат, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн дэд захирал Б.Мөнхбат болон  АНУ-ын Мянганы Сорилтийн Корпорацийн зөвлөхүүд болон мэргэжилтэн, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ЭМГ-ын дарга Ж.Од болон аймгийн иргэдийн төлөөлөгчид оролцсон юм.

Нийслэлийн Баянгол дүүрэгт болсон  нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн Дэд сайд Ж.Цолмон, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван, ХӨСҮТ-ийн Дэд захирал Г.Сүрэнханд нар болон салбарын мэргэжилтнүүд оролцож, Дэд сайд Ж.Цолмон  хамгийн эхэнд өөрийн охиноо Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулсан нь  салбарын Дэд сайдын хувьд биш, жирийн эх хүний хувьд үүрэг хариуцлагаа ухамсарласан  бодит  үлгэр жишээ байсан гэж хэлж болно.

Нийслэлийн Баянгол дүүрэгт ХӨСҮТ-өөс 10 мэргэжилтэн нэмэлтээр ажиллаж,  Дархлаажуулалтын хамралтын өдөр тутмын мэдээг авч нэгтгэн өдөр бүр ЭМЯ-ны  дэд сайд, ЭМЯ-ны халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн,  ХӨСҮТ-ийн захиралд болон холбогдох мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлж байлаа. Дархлаажуулалтын дараах хүндрэлийн тохиолдол  одоогоор бүртгэгдээгүй байна.

3-р сарын 23-ны өдрийн байдлаар дархлаажуулалтанд хамрагдвал зохих 14055 охидоос 74% нь вакцинжуулалтанд хамрагдаад  байна. Өмнөговь аймгийн  хэмжээнд дархлаажуулалт 90.1%, Сэлэнгэ аймагт 70%-тай байгаа бол Багануур  дүүрэгт 83%, Баянгол  дүүрэгт  68%-тай тус тус амжилттай явагдлаа. ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар 11-15 насны 85 охин ХХВ-ийн эсрэг дархлаажуулалтанд сайн дураар хамрагдсан бөгөөд одоогоор уг кабинетаар сайн дурын дархлаажуулалт үргэлжилж байна.

Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцины 3 тунгийн дархлаажуулалт 2012 оны 3, 5, 9-р сард  албан ёсны хуваарийн дагуу хийгдэнэ.

Сургалт, сурталчилгаа мэдээлэл, дархлаажуулалтын өмнөх дэмжлэгт хяналт:

 

Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулах  сургалтыг үндэсний түвшинд,  дархлаажуулалтын ажлыг орон нутагт гардан зохион байгуулах мэргэжилтнүүдийг хамруулан 2 удаа зохион байгуулсан. ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны мэргэжилтнүүд үндэсний түвшинд бэлтгэгдсэн орон нутгийн эмч нартай хамтран сум, өрхийн эмч, вакцинатор, сургуулийн захирал, эмч, нийгмийн ажилтан, ЗДТГ-ын боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулан 1 өдрийн сургалт зохион байгуулсан юм.

Дархлаажуулалтын ажлыг иргэд олон нийтэд сурталчилах, ач холбогдлыг таниулах ажлыг 2012 оны 1-р сараас эхлүүлж,  эцэг эхчүүд болон охидод зориулсан мэдээлэл бүхий материал, зурагт хуудас, гудамжинд тавих самбар, эмнэлгийн ажилчдад зориулсан зурагт хуудас, зөвшөөрлийн хуудсыг боловсруулан хэвлүүлж, зорилтот бүлгийхэнд тарааж өгчээ. Мөн ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны  мэргэжилтнүүд сонгогдсон 4 газар дархлаажуулалтын өмнөх бэлтгэлийг хангаж дэмжлэгт хяналтыг хийж ажилласан байна.         

Ийнхүү хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтын кампанит ажил  эхний ээлжинд  умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн үзүүлэлт харьцангуй өндөр байгаа Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн 11-15 насны  охидыг сонгон дархлаажуулалтанд хамруулахдаа  эцэг эхээс нь зөвшөөрөл авсны үндсэн дээр хийсэн юм.

Монгол улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн хавдрын 2 дугаарт, нийт хүн амын хорт хавдрын нас баралтын 4 дүгээрт орж байгаа юм. Умайн хүзүүний хорт хавдар нь хожуу үе шатандаа оношлогдож байгаа бөгөөд өвчлөлийн түвшин нь олон улсын дундажтай харьцуулахад харьцангуй өндөр байна. Умайн хүзүүний хорт хавдрын шинэ тохиолдол 2006-2008 онуудад 10.000 хүн амд 1.23-с 1.55 промиль болсон ба 88% нь (ХСҮТ, 2005) хожуу үе буюу хоёроос дээших үе шатандаа оношлогдсон байна.

Хүний хөхөнцөр вирус нь бэлгийн замаар халдварладаг түгээмэл тохиолддог вирус бөгөөд эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч үндсэн хүчин зүйл болдог ажээ.

Хүний хөхөнцөр вирусээр халдварласан тохиолдолд уг вирус нь  яваандаа умайн хүзүүний эпители эсүүдийг гэмтээж умайн хүзүүний хорт хавдрын урьдал өвчнүүд цаашилбал хорт хавдар үүсгэдэг болох нь дэлхийн бусад орнуудад хийгдсэн судалгаагаар бүрэн батлагдсан байна.

Хүн амын дотор умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч үндсэн хүчин зүйл болох Хүний хөхөнцөр вирус (ХХВ)-ийн тархалтын түвшин өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд энэхүү вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулсаны үр дүнд хавдрын өвчлөлийг бодитоор бууруулах боломжтой юм.

Энэхүү вакцины 3 удаагийн тунг 11-15 насны охидод  2-6 сарын зайтай булчинд тарьдаг бөгөөд умайн хүзүүний хорт хавдар болон бэлгийн үү үүсгэдэг Хүний хөхөнцөр вирусийн (ХХВ)  6/11/16/18 хэвшинжийн халдвараас 95-100% хамгаалан дархлаа тогтоодог.

ХХВ-ийн эсрэг вакцин нь ДЭМБ болон АНУ-ын Хүнс эмийн хяналтын газраас зөвшөөрөгдсөн, ДЭМБ-ын стандартыг хангасан, аюулгүй, үр дүнтэй вакцин бөгөөд вирусийн ДНХ буюу биологийн бүтээгдэхүүн агуулаагүй биеийн эсэд халдварлах буюу өвчлүүлэхгүй зөвхөн шингэний дархлаа тогтоодог аюулгүй, вакцин юм. Одоогийн байдлаар дэлхийн 119 оронд Gardasil вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгогдсон бөгөөд нийт 25 улс оронд  дархлаажуулалтын үндэсний товлолоор хэрэгжүүлж байна. Анхдагч урьдчилан сэргийлэлт болох  Хүний хөхөнцөр вирусийн (ХХВ) эсрэг дархлаажуулалт нь Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга мөн.

Дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба болон  www.ncdi.mn, www.cancerfreemongolia.mn,    www.nccd.gov.mn веб хуудсуудаас лавлана уу?

 

Бэлтгэсэн: Оюунтуул
Share |

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.
Guest
Анхааруулга: 188.29.63.88 UNITED KINGDOM
UNITED KINGDOM
2 жил 4 сарын өмнө
Еne vaccine-iig hiilgej holohgui shuu humuusee.uuniig hiilgeed amia aldsan ohiduud mash olon bgaa yum bna.hunii tarhiig gemteedeg gej bna.

“Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалт”-ын кампанит ажлын үйл явц, хамрагдалтын талаарх хэвлэлийн мэдээ

2 жил 8 сарын өмнө

“Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалт”-ын  кампанит ажлын үйл явц, хамрагдалтын талаарх   хэвлэлийн мэдээ “Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалт”-ын кампанит ажлын үйл явц, хамрагдалтын талаарх мэдээ

 

Монгол Улсын Засгийн Газраас  хэрэгжүүлэх “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийнХорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр” болон “Халдварт өвчинтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрүүдэд Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг дархлаажуулалтанд шинээр нэвтрүүлэх ажлыг судлаж үе шаттайгаар хэрэгжүүлэхийг тусгасан билээ. Дээрхи хөтөлбөрүүдийн хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл, “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сантай хамтран  2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн  “Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалт”-ын кампанит ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Сургалт, сурталчилгаа мэдээлэл, дархлаажуулалтын өмнөх дэмжлэгт хяналт:

 

Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулах  сургалтыг үндэсний түвшинд,  дархлаажуулалтын ажлыг орон нутагт гардан зохион байгуулах мэргэжилтнүүдийг хамруулан 2 удаа зохион байгуулсан. ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны мэргэжилтнүүд үндэсний түвшинд бэлтгэгдсэн орон нутгийн эмч нартай хамтран сум, өрхийн эмч, вакцинатор, сургуулийн захирал, эмч, нийгмийн ажилтан, ЗДТГ-ийн боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулан 1 өдрийн сургалт зохион байгуулсан.

 

Дархлаажуулалтын ажлыг иргэд олон нийтэд сурталчилах, ач холбогдлыг таниулах ажил 2012 оны 1-р сараас эхлүүлж,  эцэг эхчүүд болон охидод зориулсан мэдээлэл бүхий материал, зурагт хуудас, гудамжинд тавих самбар, эмнэлгийн ажилчдад зориулсан зурагт хуудас, зөвшөөрлийн хуудсыг боловсруулан хэвлүүлж, зорилтот бүлгийхэнд тарааж өгчээ. Мөн ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны  мэргэжилтнүүд сонгогдсон 4 газар дархлаажуулалтын өмнөх бэлтгэлийг хангаж дэмжлэгт хяналтыг хийж ажилласан.          

 

Дархлаажуулалтын компанит ажлын нээлтийн арга хэмжээ:

 

Нээлтийн арга хэмжээ  2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр сонгогдсон 4 газар нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд Сэлэнгэ аймагт болсон нээлтийн арга хэмжээнд Эрүүл Мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч  Р. Виват,  мэргэжилтэн Л. Дапенг, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ЭМГ-ын дарга Ш. Энхбат , ЭМЯ-ны СХОГ-ын дарга Д.Отгонбаатар,  ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү ,  ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн дэд захирал Б. Мөнхбат болон МСС-ийн зөвлөхүүд, аймгийн засаг дарга, ЭМГ-ын дарга болон аймгийн иргэдийн төлөөлөгчид оролцжээ.

 

-Нийслэлийн Баянгол дүүргийн нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд  Ж.Цолмон,  ХӨСҮТ-ийн Дэд захирал Г. Сүрэнханд, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван, Баянгол дүүргийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож,  дэд сайд Ж.Цолмон  өөрийн охиноо Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулснаар нээлтийн арга хэмжээ эхэлсэн юм.

 

Дархлаажуулалтын явц:

 

Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцинаар cонгогдсон Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Багануур, Баянгол дүүргийн 11-15 насны охидыг дархлаажуулах ажил амжилттай явагдаж байна. Дархлаажуулалтын явцад орон нутгийн мэргэжилтнүүд болон ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд дэмжлэгт хяналт хийж биечлэн болон утсаар байнга зөвлөгөө өгч мэдээлэл солилцож байна.

 

Нийслэлийн Баянгол дүүрэгт ХӨСҮТ-өөс 10 мэргэжилтэн нэмэлтээр ажиллаж,  Дархлаажуулалтын хамралтын өдөр тутмын мэдээг авч нэгтгэн өдөр бүр ЭМЯ-ны  дэд сайд, ЭМЯ-ны халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн,  ХӨСҮТ-ийн захиралд болон холбогдох мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлж байна. Дархлаажуулалтын дараах хүндрэлийн тохиолдол  одоогоор бүртгэгдээгүй байна.

3-р сарын 19-ны байдлаар дархлаажуулалтанд хамрагдвал зохих 14226 охидоос 72.1% нь вакцинжуулалтанд хамрагдаад  байна. Өмнөговь аймгийн  хэмжээнд дархлаажуулалт 91.3%, Сэлэнгэ аймагт 69.1%-тай байгаа бол Багануур  дүүрэгт 78.7%, Баянгол  дүүрэгт  65.3%-тай тус тус амжилттай явагдаж байна.

2012 оны 3-р сарын 16-наас  эхлэн  сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдахыг хүссэн 11- 15 насны охидод  ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар ажлын өдрүүдэд  09.00-15.00 цагт ХХВ-ийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг нэмэлтээр зохион байгуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар  40  охин  вакцинд хамрагдаад байгаа ажээ.

Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцины 3 тунгийн  дархлаажуулалт 2012 оны 3, 5, 9-р сард  үе шаттайгаар зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд   1-р тунгийн дархлаажуулалт   2012 оны 3-р сарын 20-ыг хүртэл үргэлжилнэ.

 

Ийнхүү хүний хөхөнцөр вирусын дархлаажуулалтын кампанит ажил  эхний ээлжинд  умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн үзүүлэлт харьцангуй өндөр байгаа Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн 11-15 насны  охидыг сонгон дархлаажуулалтанд хамруулахдаа  эцэг эхээс нь зөвшөөрөл авсны үндсэн дээр хийж байгаа юм.

 

 

 

ХХВ-ийн эсрэг вакцин нь ДЭМБ болон АНУ-ын Хүнс эмийн хяналтын газраас зөвшөөрөгдсөн, ДЭМБ-ын стандартыг хангасан, аюулгүй, үр дүнтэй вакцин бөгөөд вирусийн ДНХ буюу биологийн бүтээгдэхүүн агуулаагүй биеийн эсэд халдварлах буюу өвчлүүлэхгүй зөвхөн дархлаа тогтоодог аюулгүй вакцин юм. Одоогийн байдлаар дэлхийн 114 оронд Gardasil вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгогдсон бөгөөд нийт 25 улс оронд  дархлаажуулалтын үндэсний товлолоор хэрэгжүүлж байна. Анхдагч урьдчилан сэргийлэлт болох  Хүний хөхөнцөр вирусийн (ХХВ) эсрэг вакцинжуулалт нь Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга мөн.

 

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг

www.nccd.gov.mn, веб хуудсаас болон 45-17-98 (ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба) утсаар лавлана уу?

 

Бэлтгэсэн: Оюунтуул
Share |

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.
Guest
SbIxii , [url=http://iyvoytnottsk.com/]iyvoytnotts 199.116.173.39
2 жил 2 сарын өмнө
SbIxii , [url=http://iyvoytnottsk.com/]iyvoytnottsk[/url], [link=http://gbvkyeylshmh.com/]gbvkyeylshmh[/link], http://rywbzwbcpyfv.com/
Guest
I had no idea how to approach this before-now I'm 199.182.64.138
2 жил 2 сарын өмнө
I had no idea how to approach this before-now I'm loeckd and loaded.
Guest
soyloo 180.149.97.1 MONGOLIA
MONGOLIA
2 жил 6 сарын өмнө
darhand haana yzleg vbagdaj bga be

Багаж хэрэгсэл хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болов.

2 жил 8 сарын өмнө

Багаж хэрэгсэл хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болов. Хэвлэлийн мэдээ Хөхний эд, эсийн шинжилгээний орчин үеийн оношлогооны зүү, багаж хэрэгсэл болон умайн хүзүүний өмөнгийн эмчилгээний мэдээ алдуулалтын зүүг Хавдар Судлалын Үндэсний Төв болон Аймаг, дүүргийн эмнэлэгт хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болов.

 (Ulaanbaatar, www.mca.mn) Монгол улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн Яамнаас батлан хэрэгжүүлж байгаа  “Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”-ийн зорилт, үйл ажиллагааг дэмжих  ажлын хүрээнд Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, Эрүүл Мэндийн Яам хамтран  Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлт, оношлогоо эмчилгээний асуудлыг орон даяар бүх аймаг, дүүрэг, өрх, сумдын эмнэлгийн түвшинд цогцоор нь шийдвэрлэх томоохон ажлуудыг хийж, үр дүнтэй, өртөг зардал багатай эмчилгээ оношлогооны олон улсын шилдэг арга туршлагыг нэвтрүүлэх, зонхилон тохиолдох халдварт бус өвчний  тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг тодорхой үе шаттай хэрэгжүүлж байна.

Монгол улсад 2000-2008 онд жилд оношлогдсон нийт хорт хавдрын 2 хувийг, эмэгтэйчүүдийн дунд шинээр оношлогдсон бүх хорт хавдрын 5 хувийг хөхний өмөн эзэлж, түүний 66.7 хувь нь хожуу үе шатандаа оношлогджээ. Мөн хугацаанд 100,000 эмэгтэйд ногдох хөхний өмөнгийн өвчлөлийн түвшин 2.5-аас 3.6-д хүрч, нас баралтын түвшин 0.8-аас 1.3 хувь болж өссөн байна.

 
 
 
Манай оронд сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хавдар эмэгтэйчүүдийн хавдрын дунд 2-рт орж, хөхний хорт хавдрын тохиолдол нэмэгдэж бүх хорт хавдрын 6 дугаарт буюу зонхилон тохиолдох хавдрын бүтцэд орсон.  Иймээс  Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс  хөх, умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх, сэргийлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, эрх зүйн орчин бүрдүүлэх талаар нотолгоонд тулгуурласан бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд  бодитой хувь нэмэр оруулах зорилготой олон талын үйл ажиллагааг явуулж байна. 
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс Хавдар Судлалын Үндэсний Төвд хөхнөөс эдийн шинжилгээ авахад зориулагдсан орчин үеийн зүү, аймаг дүүргийн эмнэлэгт хөхний эсийн шинжилгээний багаж хэрэгсэл болон умайн хүзүүний хавдрын эмчилгээнд хэрэглэх мэдээ алдуулалтын зүүг хүлээлгэн өглөө.
 
Бид хөх, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, оношлогоо эмчилгээний талаар холбогдох бүхий л чиглэлийн мэргэжилтнүүдэд сургалт явуулсны зэрэгцээ Хөх, умайн хүзүүний өмөнгийн эмнэл зүйн  удирдамж боловсруулан гаргаж холбогдох эмч мэргэжилтнүүд, бүх эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэн. 
Ирэх 4 дүгээр сараас эхлэн орон даяар эрт илрүүлгийн арга хэмжээ хэрэгжиж эхэлж байгаа энэ үед хөхний эмгэгийг орчин үеийн түвшинд оношлох 120 гаруй сая төгрөгийн үнэ бүхий зүү, багаж хэрэгслүүд, умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгийг эмчлэхэд шаардагдах нугасны мэдээ алдуулалтын 60 гаруй сая төгрөгийн зүүг  Хавдар Судлалын Үндэсний Төв болон  болон аймаг, дүүргийн эмнэлгүүдэд  хуваарилан өгч байгаа нь цаг үеэ олсон чухал ажил болж байна.
 
Ийнхүү Монголын Мянганы сорилтын снгийн Эрүүл мэндийн төсөл, Хавдар Судлалын Үндэсний төвийн  хамтын ажлын үр дүнд хөх, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэлт, оношлогоо, эмчилгээ өрх, сумын эрүүл мэндийн төв болон аймаг, дүүргийн эмнэлгийн түвшинд сайжирч, хүртээмж нэмэгдэн иргэд нарийн мэргэжлийн эмнэлэгт хандах шаардлага багасч, орон нутагтаа тусламж авах бололцоогоор хангагдан, оношлогоо, эмчилгээнд зарцуулах зардал чирэгдэл буурах юм. Энэ нь цаашлаад ХСҮТ эмнэлгийн тусламж үйлчилгээний III дах шатлалын эмнэлгийн жинхэнэ утгаараа мэргэжлийн зөвлөмж удирдамжийн чиглэл өгөх, сургалт эрдэм шинжилгээний чиглэлээр ажиллах боломж бүрдэх юм.
 
Бэлтгэсэн: Сэргэлэн

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.

5 төрлийн эмнэлзүйн удирдамж гардуулах ёслол болов

2 жил 10 сарын өмнө

5 төрлийн эмнэлзүйн удирдамж гардуулах ёслол болов Удирдамж гардуулах ёслол

 (Ulaanbaatar.www.mca.mn)Монголын Мянганы сорилтын сан (ММСС)-гийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд манай улсын хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болсон Зонхилон тохиолдох Халдварт бус өвчин “Насанд хүрэгсдийн артерийн гипертензи”, “Чихрийн шижин хэв шинж -2”, “Хөхний өмөн”, “Умайн хүзүүний өмөн”  болон “Насанд хүрэгсдийн амилуулах суурь тусламж”-ийн эмнэлзүйн удирдамжуудыг гадаад, дотоодын зөвлөхүүд болон бүх шатны эмч, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор  олон улсын нотолгоо, шилдэг арга туршлагад тулгуурлан боловсруулж хэвлүүлээд байна.

Энэхүү эмнэлзүйн удирдамж нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын оношлогоо, эмчилгээний чанарыг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, эмнэлгийн алдаа зөрчлөөс сэргийлэх, орчин үеийн дэвшилтэт арга аргачлал, техник технологийг хэрэгжүүлэх эрх зүйн томоохон баримт бичиг болж байгаагаара онцлог юм.
ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс нийтдээ 100 сая  гаруй төгрөгийн  үнэ өртөг бүхий  12,500 ширхэг 5 төрлийн эмнэлзүйн удирдамжийг улсын хэмжээнд ажиллаж буй  216  Өрхийн эрүүл мэндийн төв, 329 сумын 1700 өрх, сумын эмч нар,  аймаг, дүүргийн эмнэлэгт ажиллаж буй төрөлжсөн болон тусгай мэргэжлийн 1000 гаруй эмч нарт түүнчлэн Анагаах ухааны их дээд сургууль, коллеж, хувийн эмнэлгүүдийн холбоо зэрэг нийт 34 эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг 100 хувь хамруулан гардуулж өгөв.
Удирдамж гардуулах ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн Сайд С.Ламбаа, Дэд сайд Ж.Цолмон, Мянганы Сорилтын Корпорацийн  Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван болон салбарын төлөөлөгчид оролцов.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн ОНХА хариуцсан мэргэжилтэн Д.Батжаргал болон ММСС-гийн www.mca.mn  веб хуудаснаас үзнэ үү?
Лавлах утас:   7012-1024, 9902-9228
Бэлтгэсэн: EPOS
Share |

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.
Guest
лхагвадулам 49.0.149.227 AUSTRALIA
AUSTRALIA
2 жил 10 сарын өмнө
энэ удирдамж цахимаар байгаа юу

Эрүүл мэндийг дэмжигч ажлын байрны мэдээ

3 жилийн өмнө

Эрүүл мэндийг дэмжигч ажлын байрны мэдээ Эрүүл мэндийг дэмжигч ажлын байрны мэдээний анхны дугаарыг хүлээн авна уу.

 „Эрүүл мэндийг дэмжигч ажлын байрны мэдээ“

Монголын Эрүүл мэндийг дэмжигч ажлын байрны сүлжээний хэвлэл. №1
2011 оны зун
 
Эрүүл мэндийг дэмжигч ажлын байрны мэдээний анхны дугаарыг хүлээн авна уу!!!!
Мэдээний хуудсын энэхүү анхны дугаарт Эрүүл мэндийг дэмжигч ажлын байрны сүлжээний сүүлийн үеийн үйл ажиллагаа, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас боловсруулж олон улсад дэмжигдсэн ажлын байранд эрүүл мэндийг дэмжих үндсэн ойлголт, Монголын байгууллагууд эрүүл мэндийг дэмжигч ажлын байр хөгжүүлж байгаа шилдэг туршлага, сүлжээний мэдээ танилцуулж байна. Мэдээний хуудас нь Та бүхэнд эрүүл мэндийг дэмжигч ажлын байрны сүлжээний шинэхэн мэдээ хүргэж, товчхон боловч ач тустай мэдээллээр тогтмол хангаж байх болно. Сүлжээ эрчимтэй өргөжиж эдүгээ 200 шахам гишүүн байгууллагыг хамарч байгаа бөгөөд ажлын байранд эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байгууллагуудын сонирхолтой туршлагыг Та бүхэнтэй хуваалцах болно!
 
 
Редакцийн баг
ММСС-ийн Эрүүл мэнд төсөл болон эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа
 
Бүрэн эхийг эндээс татаж авна уу
Бэлтгэсэн: Сэргэлэн
Share |

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.
Guest
S.Enkbuyan 49.0.142.148 AUSTRALIA
AUSTRALIA
2 жил 10 сарын өмнө
Эрүүл мэндийн үндэсний сулжээг сайн зүйл гэж бодож байна. Эрүүл мэндийн асуудлууд хөгжил дэвшилтэйгээ нягт уялдаж байх шиг байдаг. Томоохон байр сууриа олсон байгууллагуудад эрүүл мэндийн асуудлыг төлөвлөж зохион байгуулахад төхөмтэй байх. Харин монголчуудын ихэнх нь жижиг дунд ажлын байр ба ажилгүй өрх гэрийн хүрээнд байгаа гэдгийг бодолцон бодлогодоо сайн тусгайсай гэж бодож байна. Нөгөө талаар эрүүл мэндийн асуудал нэг л талаараа доголдвол бусаддаа нөлөөлдөг учир иж бүрэн арга хэмжээг бодолцоосой гэж хүсч байна. Мөн энд хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй учир энэ үйлсэд хүн, айл өрх, аж ахуй нэгж бүр өөрийг чадах зүйлээрээ хамтран оролцож монголын ирээдүйг аварна гэж найдаж байна. Бид хэдийвээр жижиг биенесийн байгууллага ч гэсэн эрүүл мэндийн төлөө үйл ажиллагааг өөрийн чадах зүйлдээ тулгуурлаад эхэлсэн байгаа болохоор сэтгэл байвал боломж хүн бүрт байдаг юм байна лээ гэдгийг сануулаад цоо эрүүл монгол бие бялдар,оюун санаа,орчны төлөө хамтдаа гэж уриалж байна
Guest
Ch.Batnasan 124.158.104.16 MONGOLIA
MONGOLIA
2 жил 10 сарын өмнө
Сайн байцгаана уу. Ажлын байрнаас хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг бууруулан Эрүүл ажлын байрыг нэмэгдүүлэн ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа, ажлын амжилт хүсэе.
No image
baljirmaa 202.55.191.37 MONGOLIA
MONGOLIA
2 жил 10 сарын өмнө
Áàéãóóëëàãà хамт олон ,ард түмэнд энэ сайт дээрээ ажлын байранд босоо болон суугаа байдалд хийх хамгийн энгийнээс хүндрүүлсэн байдалтай богино хугацааны õàìò îëíîîð, бүлгээрээ хийх энгийн бөгөөд маш оновчтой дасгал хөдөлгөөнийг ойлгогдохоор заавартай яаралтай тавьж өгнө үү. Ингэсэн тохиолдолд ажлын хамт олонд танай сайт-аас дасгалаа хийхийг уламжлахын зэрэгцээ ажилтнууд ажлын байрны эрүүл мэндийг дэмжих ажлыг уг сайт-аас уншин ойлгон идэвхитэй оролцохáîëîìæòîé áàéõ áîëíî. òà á¿õýíä àжлын амжилт хүсэе.
Guest
gerlee 202.179.10.110 MONGOLIA
MONGOLIA
2 жил 11 сарын өмнө
eruul mendiig demjigch ajliin bairnii suljeend negdsen baiguullaguudiin jagsaaltiig haanaas harah we. ene talaar medeelel heregtei bna
Guest
tunga 202.179.10.82 MONGOLIA
MONGOLIA
2 жил 11 сарын өмнө
ЭМДБ-ын сүлжээнд яаж элсэх вэ?
Guest
Санал 202.179.8.28 MONGOLIA
MONGOLIA
2 жил 11 сарын өмнө
Танай хамт олон ард түмэнд энэ сайт дээрээ ажлын байранд босоо болон суугаа байдалд хийх хамгийн энгийнээс хүндрүүлсэн байдалтай богино хугацааны 1-2-оороо хэсэг бүлгээрээ хийх энгийн бөгөөд маш оновчтой дасгал хөдөлгөөнийг ойлгогдохоор заавартай яаралтай тавьж өгнө үү. Ингэсэн тохиолдолд ажлын хамт олонд танай сайт-аас дасгалаа хийхийг уламжлахын зэрэгцээ ажилтнууд ажлын байрны эрүүл мэндийг дэмжих ажлыг уг сайт-аас уншин ойлгон идэвхитэй оролцох байхаа. Ажлын амжилт хүсэе.
Guest
Tsetsegjargal 203.91.117.4 MONGOLIA
MONGOLIA
3 жилийн өмнө
tsetseg_tse @yahoo.com

ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУСЫН ВАКЦИНЖУУЛАЛТ

3 жил 1 сарын өмнө

ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУСЫН  ВАКЦИНЖУУЛАЛТ Ёслолын ажиллагаа 10 сарын 13-ны өдөр ЭМЯ-нд болов

  

11-15 НАСНЫ ОХИДОД ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУСЫН    

  ВАКЦИНЖУУЛАЛТ  ХИЙХ БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

 

(Ulaanbaatar .www.mca.mn) Хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр, Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хүрээнд  Монголын Мянганы сорилтын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Хүний хөхөнцөр вирус”-ийн (ХХВ) халдвараас сэргийлэх вакциныг дархлаажуулалтанд шинээр нэвтрүүлэхээр боллоо.

 

Үүнтэй холбогдуулан Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвтэй хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах Ёслолын ажиллагаа 10 сарын 13-ны өдөр  ЭМЯ-нд болов. Ёслолын арга хэмжээнд Эрүүл мэндийн Дэд сайд Ж.Цолмон, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн  Дэд Захирал Том Хүрлеи, ММСС-гийн Гүйцэтгэх Захирал С.Баярбаатар,  ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нар оролцов.

Бэлтгэсэн: EPOS
Share |

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.
Guest
Зочин 202.131.225.194 MONGOLIA
MONGOLIA
2 жил 2 сарын өмнө
Вакцин хийлгэхээсээ өмнө энэ вакцин үнэхээр баталгаатай юу гэдгийг баттай эх сурвалжаас судалж байгаач ээ хүмүүсээ. Монголд бидний эмээ, ээж нар тэгж их хорт хавдар тусаад байсан юм уу, буурай орнууд дээр туршиж байгаа маш аюултай вакцин гэж учир мэдэх хүмүүс бичсэн байна бодож үзээрэй охин үрээ хайрлаарай тэд чинь ээж болох хүмүүс шүү
Guest
Зочин 202.131.225.194 MONGOLIA
MONGOLIA
2 жил 2 сарын өмнө
Вакцин хийлгэхээсээ өмнө энэ вакцин үнэхээр баталгаатай юу гэдгийг баттай эх сурвалжаас судалж байгаач ээ хүмүүсээ. Монголд бидний эмээ, ээж нар тэгж их хорт хавдар тусаад байсан юм уу, буурай орнууд дээр туршиж байгаа маш аюултай вакцин гэж учир мэдэх хүмүүс бичсэн байна бодож үзээрэй охин үрээ хайрлаарай тэд чинь ээж болох хүмүүс шүү
Guest
Doogii 202.55.186.20 MONGOLIA
MONGOLIA
2 жил 7 сарын өмнө
Uniig ni tuluud 24 nastai ohindoo hiilgemeer baina. Yaj hiilgeh ve
Guest
Зочин 202.131.230.218 MONGOLIA
MONGOLIA
2 жил 9 сарын өмнө
ганц ч охин хүүхэддээ битгий хийлгээрэй. ямар ч баталгаагүй, ММС зүгээр л өөрсдийн АНУ-ын компанийн лоббиг хэрэгжүүлж байгаа, дээр нь буурай орны хүн ам дээр турших зорилготой шүү. тэгж л их дэмжиж баярлаад байгаагаараа Цолмон гуай өөртөө ч юм уу, өөрсдийнхөө хамаатан саданд хийг. наад дарга цэрэг нар чинь хэн нь ч өөрсдийн охид, хүүхэд, дүү нартаа хийлгэхгүй шүү.
Guest
urnaa 182.160.11.244 MONGOLIA
MONGOLIA
2 жил 10 сарын өмнө
sain bnuu, ta buhniig ene ajliig ehluulj bgaad mash ih bayartai bnaa. bi 28 nastai. HPV-r uvdsun. ene bactsiniig hiilgeh gesen yumaa. bolomjtoi yu? bi huviasaa munguu gargaad orj ireh bactsin dund ne zahij boloh boluu? nadad mash ih heregtei bnaa. za bayarlalaaa. ta buhend amjilt husye.
Guest
Enkhee 90.211.46.141 UNITED KINGDOM
UNITED KINGDOM
2 жил 11 сарын өмнө
11-15 nasnii xeden oxin mongold ene vaktsind xamragdax estoi be? sydalgaa bii yu? neg vaktsiniig xaanaas yamar ynetei avch bolox be?
Guest
Tsetsegee 202.179.20.138 MONGOLIA
MONGOLIA
2 жил 11 сарын өмнө
Vactsiniig 2012 onii 03 saraas UB hotiin Bayangol, Baganuur duureg, Omnogovi, Selenge aimgiin ohidod hiine. Nariin tolovlogoo garch baigaa. Vacstinii unees hamaarch 11-15 nasnii ohidiin 10% d hiij baigaa uchraas iim tsoohon gazruudiig songoson bgaa
Guest
lkhagvaa 202.131.225.168 MONGOLIA
MONGOLIA
3 жилийн өмнө
ene baktsin hezeenees ehlen hiigdeh ve? Minii ohin odoo 15 nastai. hugatsaag ni helj ugnu vv.

Сэтгүүлчдийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааны удирдамж

3 жил 1 сарын өмнө

уралдааны удирдамж

 Сэтгүүлчдийн шилдэг бүтээл шалгаруулах

уралдааны удирдамж

2011 оны 10 сарын 15

 

Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ойлголт мэдлэг нийт хүн амын дунд хангалтгүй байгаа бөгөөд энэ талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэхэд сэтгүүлчдийн үүрэг маш чухал байдаг. Радио, телевиз болон сонин, сэтгүүл нь олон нийтэд хамгийн их хүрч буй мэдээллийн сувгууд бөгөөд тэр хэмжээгээрээ иргэдийн болоод нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж байдаг.

 

Зорилго

 

Үнэн зөв мэдээлэл агуулсан мэргэшсэн сэтгүүл зүйгээр дамжуулан  олон нийтийн халдварт бус өвчнөөс сэргийлэх мэдлэг, дадал, хандлагыг нэмэгдүүлэх, эрүүл зан үйлийг сурталчлах.

 

Зорилт

 

1.      Эрүүл мэндийн сэдвээр нийтлэл нэвтрүүлэг бэлтгэх сэтгүүлчдийн идэвх оролцоог дээшлүүлэх, тэдний бүтээлийн чанар, чансаа, үр өгөөжийг сайжруулахад түлхэц өгөх замаар эрүүл мэндийн чиглэлийн сэтгүүл зүйг бэхжүүлэх

2.      Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл болон хэвлэл мэдээллийнхний хамтын ажиллагааг өргөжүүлэх

 

Уралдааны сэдэв

 

1. Эрүүл хоол, идэвхитэй хөдөлгөөн

2. Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх

3. Архи, тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх

4. Хөх, умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх

5. Зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх

 

Уралдаан зарлах хугацаа: 2011 оны 11-р сарын 1

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2012 оны 05 сарын 01

Уралдаан шалгаруулах хугацаа: 2012 оны 06-р сарын 30

Ангилал: 

·         Телевиз

·         Радио

·         Сонин, сэтгүүл, интернет

 

Шалгуур үзүүлэлт:

а/.Хугацаа: Уралдаанд оролцох бүтээл 2011 оны 11 дүгээр сарын нэгнээс 2012 оны 04 сарын 30 хүртэл сонин хэвлэлд нийтлэгдэж, радио, телевизээр цацагдсан байх

б/ Агуулга: Уралдааны сэдвийн хүрээнд тодорхой асуудлыг олны анхаарлыг татах, нийгмийн сэтгэлзүйд хүрч, зан үйлд болон шийдвэр гаргахад нөлөөлөхүйц хэмжээнд хөндсөн байх.

в/ бүтээлийн хэмжээ:           

рàäèî, òåëåâèçèéí á¿òýýëèéí õóâüä ¿ðãýëæëýõ õóãàöàà 10-20 ìèíóò

áàéõ.  

Сонин хýâëýëèéí á¿òýýë А2 форматын 1/4-1/2 òàëáàéä áàãòààñàí

áàéõ

г/ Сэтгүүл зүйн төрөл зүйл: товч мэдээнээс бусад бүх төрөл зүйл байж болно

д/ Сэтгүүл зүйн мэргэжлийн шалгуур: баримт судалгаанд тулгуурласан,  тэнцвэртэй, бодитой, хэл найруулгын хувьд шаардлага хангасан, дүрс, графикийг үр бүтээлтэй ашигласан, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг баримталсан байх

е/ Оролцогч: Нэг хүн бие даан болон багаар оролцож болно. Уралдаанд орролцогч нь Монгол улсын иргэн байна.

ё/ Хэл: Бүтээл монгол хэл дээр хийгдсэн байх

Жич:-Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Монголын Мянганы сорилтын сан цаашид сурталчилгааны зориулалтаар ашиглах эрхтэй байна

Бүтээлийг хийхдээ өөр газраас санхүүжилт авсан бол хавсралтаар тодорхой дурьдсан байх

Уралдааны шагнал:

Tелевиз

1-р байр -1     1.500 000 төгрөгний үнэ бүхий зүйлс

2-р байр -1       1. 000.000 төгрөгний үнэ бүхий зүйлс

3-р байр -1       750.000 төгрөгний үнэ бүхий зүйлс

Радио

1-р байр -1     850 000 төгрөгний үнэ бүхий зүйлс

2-р байр -1     550.000 төгрөгний үнэ бүхий зүйлс

3-р байр -1     350.000 төгрөгний үнэ бүхий зүйлс

Сонин, сэтгүүл, интернет

1-р байр -1     850 000 төгрөгний үнэ бүхий зүйлс

2-р байр -1     550.000 төгрөгний үнэ бүхий зүйлс

3-р байр -1     350.000 төгрөгний үнэ бүхий зүйлс

 

Уралдааныг зохион байгуулах, дүгнэх ажлын хэсэг:

-ЭМЯ

-Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл

-Монголын Хэвлэлийн Хүрээлэн

-Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг

 

Уралдааны материал хүлээн авах хаяг:

 

Улаанбаатар: Баянгол дүүрэг, 4-р хороо, Нарны зам 401, “Траст мед” ХХК-ний байр, 5-р давхар, 502 тоот  (Төмөр замын вокзал, Хотын Гаалын чанх ард талд)

 

Лавлах утас:  5050-5078, Факс: 5050-5078, И-майл: mata_mgl@yahoo.com,  Веб: www.mca.mn, www.ncdi.mn

Шуудангийн хайрцаг: 49 347, Улаанбаатар, 210349, Монгол Улс

 

 

Бэлтгэсэн: Сэргэлэн
Share |

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.
Guest
sumiya 202.131.238.226 MONGOLIA
MONGOLIA
2 жил 11 сарын өмнө
Ene neg hunees heden ch buteel oroltsoj boloh yumuu hariu

“Өнөөдрийн зөв үйлдэл Ирээдүйн эрүүл хэвшил”

3 жил 3 сарын өмнө

“Өнөөдрийн зөв үйлдэл Ирээдүйн эрүүл хэвшил” уриатай кампанит ажил эхэллээ

 Өнөөдрийн зөв үйлдэл

Ирээдүйн эрүүл хэвшил 

ЭМЯ болон  Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс “Өнөөдрийн зөв үйлдэл-Ирээдүйн эрүүл хэвшил” уриан дор зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх олон нийтийн кампанит ажил зохион байгуулж байна.

Монгол улсын хүн амын эндэгдлийн тэргүүлэх шалтгаануудын нэг болсон зам тээврийн осол гэмтлийг бууруулах зорилготой уг кампанит ажил нь гурван үе шаттай явагдаж байгаа бөгөөд эхний үе шат нь 2011 оны 1-3 сард зохион байгуулагдсан юм. Энэхүү 2 дахь удаагийн кампанит ажил 2011 оны 9 сарын 1-нээс эхлэн 3 сарын хугацаатай явагдах бөгөөд сүүлийн 3 дахь удаагийн кампанит ажил 2012 оны 7-8 сард явагдана.

Энэ удаагийн кампанит ажлын гол зорилго нь зам тээврийн осол гэмтэлд өндөр эрсдэлтэй бүлэг болох хүүхдүүдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар эцэг эхчүүд, багш нар, сургуулийн удирдлагууд, жолооч нар, ялангуяа нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар, жолооч болохоор суралцагсад, замын цагдаа нартай хамтран ажиллаж хүүхдүүдэд аюулгүйгээр зам хөндлөн гарах зан үйлийг хэвшүүлэх явдал юм. Түүнчлэн явган зорчигчдод зам тавьж өгөх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх, суудлын бүсээ тогтмол хэрэглэх зэрэг  жолооч нарын зайлшгүй биелүүлэх дадлыг хэвшүүлснээр зам тээврийн осол гэмтлийг бууруулахад чиглэж байна. Мөн явган зорчигчдод замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, гарцтай газраар зам хөндлөн гарах дадлыг хэвшүүлэх нь чухал ач холбогдолтой юм.  

Хоёр дахь удаагийн кампанит ажлын нээлтэд зориулсан хэвлэлийн бага хурал 2011 оны 9-р сарын  6–ны өдрийн 12 цагаас “Монгол Ньюс” хэвлэлийн бага хурлын танхимд болж өнгөрлөө.  Хэвлэлийн бага хуралд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн захирал дэд захирал Б. Мөнхбат, ЗЦГ-ын дарга Х.Энхжаргал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрын дарга Д.Алтай, ЭПОС Олон улсын байгууллагын Зөвлөхүүдийн багийн ахлагч Елена Максименко нар болон бусад  холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо.

Улсын хэмжээнд сүүлийн 6 жилийн байдлааржилд дунджаар 600 хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаагийн дийлэнх нь буюу 85% нь 14-өөс доош насны хүүхдүүд байна. Энэ нь дүүрэн хүүхэд тээж явсан зургаан автобус сүйрсэнтэй адил үзүүлэлт юм. Мөн жилд 36 хүүхэд зам тээврийн ослоор нас барж байгаа нь сургуулийн нэг ангийнхан бүгд нас барсантай тэнцэх сэтгэл сэртхийлгэм тоо юм.  Сүүлийн 6 жилийн дотор зам тээврийн ослоор нас барсан хүүхдийн тоо нь бүхэл бүтэн “Боинг” онгоц сүйрсэнтэй тэнцэхүйц үзүүлэлт гарсан нь үнэхээр харуусал төрүүлж байгаа бөгөөд энэхүү кампанит ажлын зорилтот бүлгээр хүүхдүүдийг сонгон авах гол шалтгаан болсон гэж болно.

Энэ ажлын хүрээнд “Аюулгүйн тойрог” нэвтрүүлгийн 3 дугаар,  радио нэвтрүүлэг 10, телевизийн шууд ярилцлага 1 удаа хийгдэхээс гадна тус бүр 5 төрлийн радио, телевизийн шторкууд хийгдэж эфирээр цацагдах болно. Үүний зэрэгцээ зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх агуулга бүхий мэдээ, мэдээллийг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, рекламын самбар, вэб сайтуудаар дамжуулан олон нийтэд хүргэхээс гадна хүрч очих ажилтнууд сургиулуудаар явж хүүхдүүдэд мэдээлэл хүргэх болно.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу:

Лавлах утас: 

325190, 96962780/Төслийн зохицуулагч, П. Болормаа/

99005296; 70121024 /ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн мэргэжилтэн С.Цэцэгээ/

Мөн дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу: www.ncdi.mn; www.mphpa.com; www.mnb.mn

Бэлтгэсэн: Оюунтуул
Share |

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.
Guest
monhjargal 182.160.19.72 MONGOLIA
MONGOLIA
3 жил 2 сарын өмнө
8 ni torliin zowloo awii

“Халдварт бус өвчин, осол гэмтлийн сэргийлэлт ба хяналт” Үндэсний анхдугаар чуулган

3 жил 3 сарын өмнө

   “Халдварт бус өвчин, осол гэмтлийн сэргийлэлт ба хяналт”                                     Үндэсний анхдугаар чуулган Үндэсний анхдугаар чуулган амжилтай чуулж байна.

                                                                                                       

        Халдварт бус өвчин, осол гэмтлийн сэргийлэлт ба хяналт”

                                   Үндэсний анхдугаар чуулган.

 

 ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл Эрүүл Мэндийн Яамтай хамтран “Халдварт бус өвчин, осол гэмтлийн сэргийлэлт ба хяналт” сэдэвт Үндэсний анхдугаар чуулганы урьдал хурлыг 2011 оны 9 дүгээр сарын 7-нд ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд, чуулганыг 2011 оны 9 дүгээр сарын 8, 9ий өдрүүдэд Төрийн ордны Их танхимд  зохион байгуулж байна.

Тус чуулганд Эрүүл Мэндийн Дэд сайд Ж.Цолмон, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жонатан Эдлтон, Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал С.Баярбаатар, Мянганы Сорилтын Корпорацийн  Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургууль болон 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 300 гаруй эмнэлгийн болон эмнэлгийн бус мэргэжилтнүүд, бусад салбарын төлөөлөгчид болон дотоод, гадаадын  судлаачид  оролцож байгаа юм.

Чуулганаар халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх, хянах талаар дэлхийн нийтийн чиг хандлага, стратеги, бодлого, түүний хэрэгжилт, манай орны онцлог, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Халдварт бус өвчин, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, хянах, сэргийлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хийгдсэн судалгаа шинжилгээ, тэргүүн туршлагыг  хэлэлцэх болно.

 

Түүнчлэн Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн Тэтгэлгийн хөтөлбөрийн 3-р  ээлжийн уралдааны сонгон шалгаруулалтаар эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудаас ирүүлсэн 50 гаруй төслийг хэрэгжүүлэхэд нийт 900.000 орчим ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэснийг мэдэгдэхэд таатай байна.

 

           

                 МОНГОЛЫН МЯНГАН СОРИЛТЫН САНГИЙН

                                             ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ

 

 

Лавлах утас: 7012-1024, 9902-9228, Email: batjargal@mca.mn,  Website:  www.mca.mn

Бэлтгэсэн: Сэргэлэн
Share |

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.
Guest
tuul 202.9.47.133 AUSTRALIA
AUSTRALIA
2 жилийн өмнө
emnelzuin hotolbor, surgaltuudiinhaa nuuts kodiig avaach, nuuts ugtei bolohoor yaj ashilahiin, ed nariigaa olnii hurteel bolgoh gej bgaa bish yum uu

Үндэсний анхдугаар чуулганд зориулсан хэвлэлийн бага хурал

3 жил 3 сарын өмнө

“Халдварт бус өвчин, осол гэмтлийн сэргийлэлт ба хяналт” Үндэсний анхдугаар чуулганд зориулсан хэвлэлийн бага хурал.

  

 Халдварт бус өвчин, осол гэмтлийн сэргийлэлт ба хяналт”

      Үндэсний анхдугаар чуулганд зориулсан хэвлэлийн бага хурал.

 

ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл Эрүүл Мэндийн Яамтай хамтран “Халдварт бус өвчин, осол гэмтлийн сэргийлэлт ба хяналт” сэдэвт Үндэсний анхдугаар чуулганы урьдал хурлыг 2011 оны 9 дүгээр сарын 7-нд ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд, чуулганыг 2011 оны 9 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Төрийн ордны Их танхимд  зохион байгуулах гэж байна.

Чуулганд зориулсан Хэвлэлийн бага хурал 2011 оны 9 сарын 7-ны өдрийн 13.00 – 14.00 цагт “Улаанбаатар”  зочид буудлын 6 давхарт “Өргөө”  танхимд болно.

 

Тус чуулганд Эрүүл Мэндийн Дэд сайд Ж.Цолмон, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жонатан Эдлтон, Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал С.Баярбаатар, Мянганы Сорилтын Корпорацийн  Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 300 гаруй эмнэлгийн болон эмнэлгийн бус мэргэжилтнүүд, бусад салбарын төлөөлөгчид болон дотоод, гадаадын  судлаачид  оролцоно.

Чуулганаар халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх, хянах талаар дэлхийн нийтийн чиг хандлага, стратеги, бодлого, түүний хэрэгжилт, манай орны онцлог, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц,  Халдварт бус өвчин, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, хянах, сэргийлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хийгдсэн судалгаа шинжилгээ, тэргүүн туршлагыг  хэлэлцэх болно.

 

           

               

                               МОНГОЛЫН МЯНГАН СОРИЛТЫН САНГИЙН

                                             ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ

 

Бэлтгэсэн: Сэргэлэн
Share |

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.
Guest
feuray 91.232.96.10
1 жил 8 сарын өмнө
inktrb
Guest
viagra 91.232.96.4
1 жил 11 сарын өмнө
xpzfysgb http://meyrcc.com/ otjsuq [url=http://ialsrj.com/]otjsuq[/url]
Guest
vihthkk 91.232.96.4
1 жил 11 сарын өмнө
dsebzhy

ҮНДЭСНИЙ АНХДУГААР ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР

3 жил 3 сарын өмнө

ҮНДЭСНИЙ АНХДУГААР ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР  ХАЛДВАРТ БУС ӨВЧИН, ОСОЛ ГЭМТЛИЙН СЭРГИЙЛЭЛТ БА ХЯНАЛТ” ҮНДЭСНИЙ АНХДУГААР ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР

 ХАЛДВАРТ БУС ӨВЧИН, ОСОЛ ГЭМТЛИЙН СЭРГИЙЛЭЛТ БА ХЯНАЛТ” 

ҮНДЭСНИЙ АНХДУГААР ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР

 

2011 оны 9 сарын 8.     I өдөр

 

08:30 – 09:00  Бүртгэл

09:00 – 09:30  Чуулганы нээлт.

Чуулганы дарга:       Ж. Цолмон, Эрүүл мэндийн дэд сайд

                                                   А. Мөнхтайван, ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл

 

                        Чуулганы нээлт:       С. Ламбаа, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд

Мэндчилгээ:              С. Батболд, Монгол Улсын Ерөнхий сайд

                           Жонатан Эдлтон, АНУ-ын Элчин сайд

                           Роберт Рийд, Мянганы сорилтын корпорацийн суурин төлөөлөгч

                           С.Баярбаатар, ММСС-ийн гүйцэтгэх захирал

               Ц. Лхагвасүрэн, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирал 

 

09:30 – 13:00  Нэгдсэн хуралдаан 1:  Халдварт бус өвчин осол гэмтлээс сэргийлэх, хянах талаар дэлхий  нийтийн чиг хандлага, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого

Хурлын дарга:           Ж. Цолмон, Эрүүл мэндийн дэд сайд

                                                    А. Мөнхтайван, ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл

 

09:30 – 09:50  “Халдварт бус өвчин осол гэмтлээс сэргийлэх, хянах талаар Засгийн газраас баримталж буй бодлогын хэрэгжилт”

Ж. Цолмон, Эрүүл мэндийн дэд сайд

09:50 – 10:00  Асуулт хариулт

 

10:00 – 10:20  “Халдварт бус өвчин осол гэмтлээс сэргийлэх, хянах талаар дэлхий нийтийн чиг хандлага, стратеги бодлого түүний хэрэгжилт”

С. Говинд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

10:20 – 10:30  Асуулт хариулт

10:30 – 11:00  Цайны завсарлага (Зураг авалт)

 

11:00 – 11:20  “Халдварт бус өвчин осол гэмтлээс сэргийлэх хянахад салбар дундын хамтын ажиллагаа” 
                                         

Веса  Корпелайнэн, Финлянд Улсын Нийгмийн эрүүл мэнд, нийгэм хамгааллын үндэсний  хүрээлэн
11:20 – 11:30  Асуулт хариулт

 

11:30 - 11.50   “Хорт хавдрын эрт илрүүлэлтийн хөтөлбөр”                           

Роберт Чарлз Буртон, ЭПOС Эрүүл мэндийн удирдлага                                        

11:50 - 12:00   Асуулт хариулт

 

12:00 – 12:20  “Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хэрэгжилт”                                  А. Мөнхтайван, ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл        

12:20 – 12:30 Асуулт хариулт

 

12:30 – 12:50  “Орон нутагт ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн хэрэгжилтийн байдал” 
                                       

 Д. Доржготов, Увс аймгийн Эрүүл мэндийн газар                  

12:50 – 13:00 Асуулт хариулт

13:00 – 14:00  Өдрийн хоол

 

14:00 – 18:00  Нэгдсэн хуралдаан 2: Халдварт бус өвчин осол гэмтлээс сэргийлэх, хянах нийгмийн эрүүл мэндийн нотолгоонд суурилсан бодлого

Хурлын дарга:     Ш. Энхбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Эрүүл мэндийн газар

                                             Н. Сүмбэрзул, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 

14:00 – 14:20  “Халдварт бус өвчин осол гэмтлийн сэргийлэлт, хяналтын чиглэлээр хийгдэж буй судалгааны дэлхий нийтийн чиг хандлага ба Монгол улсын өнөөгийн түвшин”

Ж. Оюунбилэг, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

14:20 – 14:30 Асуулт хариулт

 

14:30 – 14:50  “Зам тээврийн осол гэмтлийг бууруулахад зам, орчны нөхцөл нөлөөлөх нь”

А. Энхболд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам

14:50 – 15:00 Асуулт хариулт

 

15:00 – 15:20  “Бодисын солилцооны хам шинж болон үрэвсэл: Зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийн чиглүүлэгч болох нь”

Э. Ануурад, Калифорнийн их сургууль, Дэвис

 

15:20 – 15:30 Асуулт хариулт

 

15:30 – 15:50  Цайны завсарлага

 

15:50 – 16:10  “Зам тээврийн осол, хэргийн шалтгаан болон авто замын осолтой цэгүүд”

                        Ж. Дэмбэрэлсүрэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

16:10 – 16:20  Асуулт хариулт

 

16:20 – 16:40  “Замын хөдөлгөөний өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ”                                           Х. Энхжаргал, Замын цагдаагийн газар

16:40 – 16:50  Асуулт хариулт

 

16:50 – 17:30  Санал, дүгнэлт

 

17:30 – 17:40  Хаалт. Ш. Энхбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Эрүүл мэндийн газар

 

18:00               Оройн хүндэтгэлийн зоог                                                  

Улаанбаатар зочид буудалд

 

 

 

2011 оны 9 сарын 9.      II өдөр

 

 

09:00 – 13:00  Нэгдсэн хуралдаан 3: Салбар дундын хамтын ажиллагаа ба түншлэл

Хурлын дарга:    Ж. Оюунбилэг, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

                                             Д. Наранбаатар, “Оном” сан

 

09:00 – 09:20  “Эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд зан үйлийн онолуудын ач холбогдол”     

Л. Оюун, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Эрүүл мэндийн газар

09:20 – 09:30 Асуулт хариулт

 

09:30 – 09:50  “Нийтийн биеийн тамирыг бүх нийтийн үйл хэрэг болгох талаар авч хэрэгжүүлж буй
 арга хэмжээ”

Ч. Наранбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын газар

09:50 – 10:00  Асуулт хариулт

 

10:00 – 10:20  “Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдэд халдварт бус өвчин, осол
гэмтлээс сэргийлэх дадлыг хэвшүүлэх”

Г. Амирда, Боловсрол соёл шинжлэх ухааны яам

10:20 – 10:30 Асуулт хариулт

 

10:30 – 10:50  Цайны завсарлага

 

10:50 – 11:10  “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаа”

Д. Энхмягмар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

11:10 – 11:20  Асуулт хариулт

 

11:20 – 11:40  “Эрүүл мэндийн байгууллагад суурилсан анхан шатны тусламжийн үр нөлөөний
судалгааны үр дүн”

О. Чимэдсүрэн, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

11:40 – 11:50 Асуулт хариулт

 

11:50 – 12:10  “Халдварт бус өвчин тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийн талаарх
хүн амын мэдлэг, хандлага”

                        П. Энхтуяа, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

12:10 – 12:20  Асуулт хариулт

 

12:20 – 12:40  “Нийслэлд архи, тамхигүй орчин бүрдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх талаар
 хийж
буй ажлын үр дүн”              

Ц. Цогзолмаа, Нийслэлийн засаг даргын тамгын газар  

12:40 – 12:50 Асуулт хариулт

 

13:00 – 14:00  Өдрийн хоол

 

 

 

14:00 – 16:40  Салбар хуралдаан I: “Эрүүл мэндийг дэмжих, Халдварт бус өвчний сэргийлэлт”

Хурлын дарга:  О. Чимэдсүрэн, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

       Силкэ Грайзэр,  ЭПОС-ын олон улсын зөвлөх

     Харви Слоан, Евроазийн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр

 

14:00 – 14:10  “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын түвшинг тогтоох судалгаа”

Б. Алгирмаа, Орхон аймгийн Эрүүл мэндийн газар

14:10 – 14:15  Асуулт хариулт

 

14:15 – 14:25  “Халдварт бус өвчинд нөлөөлөх хоол хүнсний эрсдэлт хүчин зүйлс”

У. Цэрэндолгор, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

14:25 – 14:30  Асуулт хариулт

 

14:30 – 14:40  “Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсдийн амьдарсан хугацааны судалгаа”

Д. Оюунчимэг, Анагаах ухааны хүрээлэн

14:40 – 14:45  Асуулт хариулт

 

14:45 – 14:55  “Хорт хавдрын судалгаа”

Н. Тунгалаг, Хөвсгөл аймгийн Рашаант сумын хүн эмнэлэг

14:55 – 15:00  Асуулт хариулт

 

15:00 – 15:10  “Хүний зан үйлд эерэг хандлага нөлөөлөх нь”

С. Наранчимэг, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

15:10 – 15:15  Асуулт хариулт

 

15:15 – 15:25  “Халдварт бус өвчнөөс  урьдчилан сэргийлэх арга зам”

М. Оюунбилэг, Эрүүл амьдрах ухаан төв

15:25 – 15:30  Асуулт хариулт

 

15:30 – 15:50  Цайны завсарлага

 

15:50 – 16:00  “Увс аймгийн Эрүүл мэндийн газраас баруун бүсийн сумдын хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт, сурталчилгааны хэрэгцээг тодорхойлох санал
асуулгын дүн”

Х. Дашзэвэг, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

16:00 – 16:05  Асуулт хариулт

 

16:05 – 16:15  “Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн хууль эрх зүйн орчинг сайжруулах нь”

Д. Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газар

16:15 – 16:20  Асуулт хариулт

 

16:20 – 16:40  Санал, дүгнэлт

 

14:00 – 16:40  Салбар хуралдаан II:  “Үйл ажиллагаа, шилдэг арга туршлага”

Хурлын дарга:   Ш. Оюунбилэг, ЭПОС Эрүүл мэндийн удирдлага                    

Пекка Жоусилахти, Финлянд Улсын Нийгмийн эрүүл мэнд, нийгэм хамгааллын  үндэсний хүрээлэн

 

14:00 – 14:10  “Зүрхний шигдээс өвчний улмаас Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн
дуудлагаар үйлчлүүлсэн өвчтөнүүдэд хийсэн судалгаа”

Л. Оньгэрэл, Нийслэлийн Яаралтай тусламжийн төв

14:10 – 14:15  Асуулт хариулт

 

14:15 – 14:25  “Артерийн даралт ихдэлтийн хяналтыг сайжруулах нь”

Ө. Цолмон, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

14:25 – 14:30  Асуулт хариулт

 

14:30 – 14:40  “Чихрийн шижингийн оношлогоо, илрүүлэлтийн өнөөгийн байдал”

Ж. Сувд, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

14:40 – 14:45  Асуулт хариулт

 

14:45 – 14:55  “Чихрийн шижин хэв шинж II эрт илрүүлэх боломжийг судалсан нь”

Я. Энхжаргал, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

14:55 – 15:00  Асуулт хариулт

 

 

 

15:00 – 15:10  “Халдварт бус өвчлөлийн эсрэг антиоксидант идэвхт ургамлыг ашиглах нь”

Э. Энхцэцэг,  Шинжлэх ухаан технологийн их сургууль

15:10 – 15:15  Асуулт хариулт

 

15:15 – 15:25  “Халдварт бус өвчнийг бууруулахад салбаруудын гүйцэтгэх үүрэг”

П. Энхтуяа,  Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

15:25 – 15:30  Асуулт хариулт

 

15:30 – 15:50  Цайны завсарлага

 

15:50 – 16:00  “Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн үйлчилгээнд хоол зүйчийн үүрэг”

Ц. Сонинхишиг, Шинжлэх ухаан технологийн их сургууль

16:00 – 16:05  Асуулт хариулт

 

16:05 – 16:15  “Соронзон резонансийн дүрсэлгээ оношлогооны аргаар тархины цусан хангамжийг
судалсан байдал”

Д. Наранжаргал, Ноттингхамийн их сургууль

16:15 – 16:20  Асуулт хариулт

 

16:20 – 16:40  Санал, дүгнэлт         





14:00 – 16:40  Салбар хуралдаан III:  “Зам тээврийн осол гэмтлийн урьдчилан сэргийлэлт”

Хурлын дарга: Г. Цэцэгдарь, Эрүүл мэндийн яам            

                                         Х. Энхжаргал, Замын цагдаагийн газар

                                        

14:00 – 14:10  “Зам тээврийн осол гэмтэлд үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламжийн өнөөгийн байдал”

Л. Ганболд, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

14:10 – 14:15  Асуулт хариулт

 

14:15 – 14:25  “Багануур дүүргийн хүн амын осол гэмтэлд үзүүлсэн яаралтай тусламжийн зардлыг
 тооцсон нь”

С. Бүжмаа, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

14:25 – 14:30  Асуулт хариулт

 

14:30 – 14:40  “Зам тээврийн осол, гэмтлээс хүүхэд өсвөр үеийг урьдчилан сэргийлэхэд салбар
дундын хамтын ажиллгагааг сайжруулах арга”                          

Э. Отгонзаяа, “Онол арга” Төрийн бус байгууллага

14:40 – 14:45  Асуулт хариулт

 

14:45 – 14:55  “Сум, дундын эмнэлэгийн түвшинд үзүүлж буй зам тээврийн осол гэмтлийн үеийн
тусламж үйлчилгээний асуудал”                                       

М. Даваа, Архангай аймгийн Эрүүл мэндийн газар                      

14:55 – 15:00  Асуулт хариулт

 

15:30 – 16:00  Цайны завсарлага

 

16:40 – 17:40  Нэгдсэн хуралдаан IV: Нэгдсэн дүгнэлт

Хурлын дарга:   Ж. Цолмон, Эрүүл мэндийн дэд сайд                 

                                                        А. Мөнхтайван, ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл

 

16:40 – 16:50  Салбар хуралдаан I - Дүгнэлт                    

 

Бэлтгэсэн: Сэргэлэн

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.
Guest
viagra 91.232.96.4
1 жил 9 сарын өмнө
lahsni http://aiyuxe.com/ mgxyew [url=http://ubkvrs.com/]mgxyew[/url]
Guest
ehfojssc 91.232.96.4
1 жил 9 сарын өмнө
nwnwvhtl

Та дасгал хөдөлгөөнийг сонирхолтой байдлаар хийж хэвшээрэй

3 жил 4 сарын өмнө

Та бүжгийн хөдөлгөөн хэдэн янз байдаг гэж бодож байна. Магадгүй маш олон гэж хариулах байх. Тиймээ таньтай санал нэг байна. Бүжгийн хөдөлгөөн улс, үндэс төрөл, жанараараа ангилагдаад маш олон байдаг.

Бэлтгэсэн: EPOS
Share |

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.

Нийгмийн эрүүл мэндийн магистрийн зэрэг олгох тэтгэлэгт сургалтын нээлтийн ёслол болов

3 жил 4 сарын өмнө

Нийгмийн эрүүл мэндийн магистрийн зэрэг олгох тэтгэлэгт сургалтын нээлтийн ёслол болов Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн үйл ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт ажиллагсдын чадавхийг сайжруулах, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн магистрийн зэрэг олгох тэтгэлэгт сургалтын нээлтийн ёслол 2011 оны 7 дугаар сарын 6-нд ЭМШУИС-ийн Эрдмийн зөвлөлийн өргөөнд болов.

 Нээлтийн ёслолд Эрүүл мэндийн Дэд сайд Ж.Цолмон, ММСС-гийн Гүйцэтгэх захирал С.Баярбаатар, АНУ-ын Элчин Cайд, ноён Жонатан Эдлтон, АНУ-ын Мянганы Cорилтын Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван, ЭМШУИС-ийн Дэд захирал Д.Амарсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Монголын Мянганы сорилтын сан нь ЭМШУИС болон АНУ-ын Жорж Вашингтоны Их сургуультай хамтран 2011-2012 онд Нийгмийн эрүүл мэндийн магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

Тус тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдын сонгон шалгаруулалт амжилттай явагдаж, нийт 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, Анагаах ухааны сургуулиудаас 36 оролцогч шалгаран тэтгэлэгт сургалтын хөтөлбөрт хамрагдахаар боллоо. Тэтгэлэгт хөтөлбөрийн сургалтын үеэр ЭМШУИС-ийн НЭМСургуулийн болон АНУ-ын Жорж Вашингтоны Их сургуулийн эрдэмтэн багш нар хичээл заана.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь онол дадлага хэлбэрээр ээлжлэн нийт 12 сарын (жилийн) турш үргэлжлэх бөгөөд эхний 3 сар танхимын сургалтаар нийгмийн эрүүл мэндийн суурь мэдлэгийг олгох юм. Суралцагчид дараах 3 сард нь өөр өөрсдийн дүүрэг, мөн орон нутагт судалгаа шинжилгээ хийгээд, дахин 3 сар танхимд сонгон суралцах хичээлээ үргэлжлүүлнэ. Сургалтын сүүлийн 3 сард нийт оролцогч тус тусын дүүрэг, орон нутаг дахь нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудалд тулгуурласан дипломын ажлаа гүйцэтгэж, магистрийн зэрэг хамгаалах болно.

Бэлтгэсэн: Сэргэлэн

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.
Guest
Энхбаатар 182.160.46.81 MONGOLIA
MONGOLIA
1 жил 7 сарын өмнө
энэ сургалт дахиад явагдах болов уу би НЭМийн мэргэжилтэн.энэ чиглэлээрээ магистраа хамгаалмаар байна тиймээс сайтдаа энэ талаар тодорхой мэдээлэл тавина уу
No image
Э.Ариун-Эрдэнэ 202.179.11.98 MONGOLIA
MONGOLIA
2 жилийн өмнө
surgalt dahin ywagdah ym boluu?
Guest
a, TUNGAA 203.194.115.10 MONGOLIA
MONGOLIA
2 жил 2 сарын өмнө
ENEHUU CURGALT AHIN YAWAGDAHUU
Guest
Lkhamaa 202.131.225.168 MONGOLIA
MONGOLIA
3 жилийн өмнө
Daraagiin elselt hezee yavagdah ve ene surgaltand hamragdmaar baina. Bi hvnii ih emch mergejiltei. ene chigleliig mash ih sonirhoj baigaa umaa. tuslana uu
Guest
зочин 122.201.28.3 MONGOLIA
MONGOLIA
3 жил 3 сарын өмнө
энэ нэм-ийн сургалтанд ормоор байна админ аа хаана хэнтэй холбоо барих вэ?