Нүүр » Тамхи бүү тат! » Тамхинаас яаж гарах вэ?

Тамхинаас яаж гарах вэ?

3 жил 8 сарын өмнө
9915
+2
-1

Тамхинаас гарах талаар бодохдоо бид өөртөө олон тооны асуулт тавьдаг. Иймээс хамгийн түгээмэл асуултуудыг сонгож, мэргэжилтнээс хариулт авлаа. Эдгээр асуултад ОХУ-ын Анагаах ухааны академийн Уушигны эрдэм шинжилгээний институтын орлогч захирал, шинжээч Галина Михайловна Сахарова хариулсан билээ.

Ундраа

Бид хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа. Би өөрөө тамхи татдаггүй. Харин нөхөр маань өдөрт бараг хоёр хайрцаг тамхи татдаг. Мэдээж гэртээ бол татдаггүй л дээ. Нөхөр маань тамхиа хаях бодолгүй байдаг. Учир нь тэрээр “эцгийн тамхи татах нь хүүхдэд нөлөөлөхгүй” гэж үздэг. Миний хувьд бол эсрэгээр боддог учир сэтгэл маш их эмзэглэж байна. Эцэг нь удаан хугацаанд, тамхи их татдаг явдал шинээр төрөх хүүхдийн эрүүл мэндэд хэр хөнөөлтэй болох талаар хэлж өгнө үү.

Энэ нь ирээдүйн хүүхдэд хоёр талаар нөлөөлнө. Нэгдүгээрт, хэрэв эрэгтэй хүн удаан хугацаанд, их хэмжээгээр тамхи татдаг бол үргүйдэх аюултай байдаг. Хоёрдугаарт, хүүхдийн дэргэд тамхи татах нь маш аюултай. Хүүхэд төрөөгүй байхад жирэмсэн эхийн дэргэд нөхөр нь байнга тамхи татдаг байсан бол хүүхдэд нөлөөлдөг. Энэ нь урагт нөлөөлнө гэсэн үг юм. Ургийн цусанд угаарын хий нэмэгдсэнээр ургийн бүх эд эс хордож, улмаар ургийн хөгжил дутуу боловсроход хүргэдэг. Үүнээс гадна тамхи татдаггүй жирэмсэн эх, хэвлий дэх хүүхдийн цусанд өөр олон төрлийн хорт бодис орж болно.

Хүүхэд төрснийхөө дараа бие организм нь бүрэн төгс төлөвшиж, хөгжиж чадаагүй байдаг учир түүний дэргэд тамхи татах нь насанд хүрсэн хүний дэргэд тамхи татахаас илүү аюултай бөгөөд хортой байдаг. Хүүхэд эцэг, эхийн тамхи татахтай огт холбоогүй гэмээр чихний болон дунд чихний үрэвсэл зэрэг өвчнөөр өвчилж болно.

Чихний өвчин хүүхдийн дэргэд тамхи татсанаас үүдэлтэй байдгийг тэр бүр хүн мэддэггүй. Гэвч энэ нь үнэхээр үнэн юм. Иймээс эцэг нь тамхи татах нь хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэж үзэх нь буруу юм.

Отгонцэцэг

Өсвөр насны хүүхдийг тамхинд оруулахгүйн тулд юу хийх хэрэгтэй вэ?

Энэ бол нилээд нарийн асуудал юм. Харамсалтай нь энэ нь зөвхөн ганц хүний асуудал биш билээ. Мэдээж эцэг, эхийн үүрэг их боловч төр засаг, сургуулийн үүрэг, хариуцлага өндөр байх ёстой. Юуны өмнө эцэг, эхчүүд өөрсдөө тамхи татдаггүй байх нь чухал. Хэрэв тамхи татдаг бол тамхиа хаяж, үүнийгээ хүүхдэдээ харуулах хэрэгтэй. Сургууль маш их үүрэг гүйцэтгэдэг нь мэдээж. Сургуулийн бүх сурагч, багш, туслах ажилчид нь сургуулийн дотор болоод гадна орчинд тамхи хэрэглэдэггүй тийм сургуулийг тамхигүй орчинтой сургууль гэнэ. Ийм сургуулийг аль болох олон болгох хэрэгтэй.
Мөн олон нийтийн газар тамхи татахыг хориглох, тамхины эсрэг сурталчилгаа явуулах зэрэг төр засгаас зохион байгуулах мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Уг асуудал олон талтай учир ганц зөвлөгөө хангалтгүй юм. Гэхдээ хамгийн чухал нь хүүхдээ тамхинд ороогүй байхад нь эцэг, эхчүүд нь тамхиа хаяцгаая!

Мөнхбаяр

Тамхинаас гарахад элдэв наалт, бохь хэрэглэх нь зүйтэй юу, эсвэл өөрийнхөө хүчинд найдах нь дээр үү?

Энэ нь тамхинд хэр гүнзгий орсноос шалтгаална. Хэрэв тамхийг бага татдаг бол амьдралын хэв маягаа өөрчилж, аль болох тамхигүй орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Тамхийг хараад ухасхийдэг байсан урьдын зуршлаа болих учиртай. Эхний ганц хоёр сардаа тамхи татахыг зөвшөөрдөг, урьд нь тамхи татаж байсан тийм газар, арга хэмжээнд очихгүй байх нь чухал. Америкийн тамхинаас гарахад туслах гарын авлагуудад “Шинээр амьдарч сурцгаая” гэсэн зөвлөмжийг голчилдог нь санамсаргүй хэрэг биш юм. Үүнээс үзэхэд, хэрвээ таны никотины хамаарлын түвшин их биш бол шинэ хэв маягаар амьдарч сурахад л хангалттай. Хэрэв таны никотины хамаарал дунд буюу түүнээс дээш гэж үзэж байвал өөрийн хүчинд найдсаны хэрэггүй. Учир нь энэ нь нэгдүгээрт хэрэг болохгүй. Өөрчлөлт хийх гэж биеэ зовоох нь хэнд ч, ямар ч хэрэггүй. Зөвхөн тэсвэрлэж гарч чадах эсэхээ мэдэхгүй тааламжгүй мэдрэмж, уур бухимдал л үүснэ. Давж гарч чадахгүй бол дахиад ийм шийдвэр хэзээ ч гаргахгүй гэж өөрийгөө хараахад ч хүрэх нь бий. Хоёрдугаарт, никотины хамаарлын түвшинг тогтоодог сонжоогоор /Фагестромын сонжоо/ өөрийгөө тамхинд хэр гүнзгий орсноо тодорхойлсны дараа таваас дээш түшинтэй байвал тамхинаас гаргах эм бэлдмэл, бусад хэрэгслийг ашиглах хэрэгтэй. Хэрэв доош байвал өөрийн сэтгэлийн хүчээр хэв маяг, орчноо өөрчилж, муу зуршлаасаа салах гэж оролдоод үзээрэй.

Мишээл

Ирээдүйн хүүхдийнхээ эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүйн тулд жирэмслэхээсээ ямар хугацааны өмнө тамхинаас гарах хэрэгтэй вэ?

Ер нь никотин, угаарын хий нь организмаас харьцангуй хурдан гадагшилдаг. Никотин 3-4 өдрийн дараа, хий нь хоёр долоо хоногийн дараа л гардаг. Гэхдээ түр хугацаагаар тамхи татахгүй байх нь нөлөө үзүүлэхгүй. Нэг сар тамхиа хаяад, дахин тамхи татаж эхлээд жирэмсэлбэл эхний долоо хоногтоо байгаа ургийн хөгжилд хор учруулна гэсэн үг. Иймээс та тамхинаас бүрмөсөн гарсан, тамхины хор нөлөө байхгүй болсон гэдэг нь баталгаатай болсны дараа буюу жирэмслэхээсээ 2-3 сарын өмнө тамхийг хаях нь зүйтэй. Тэрчлэн амьсгалын систем дахин сэргэсэн, жирэмслэлтийн өмнөх сар хагасын хугацаанд ямар нэг эм бэлдмэл хэрэглээгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хоёр сар бол хамгийн тохиромжтой хугацаа юм. Гэвч та бие давхар болсон бол тамхийг шууд хаях хэрэгтэй.

Цэцгээ

Тамхинаас гарсны дараа хүний бие организм бүрэн сэргэхэд хэр зэрэг хугацаа шаардлагатай вэ? Би бараг долоон жил гаруй өдөрт нэг болон бүтэн хагас хайрцаг тамхи татдаг байсан. Бүтэн жил тамхинаас гарах оролдлого хийсний дүнд тамхинаас гараад сар болж байна. Гэвч тамхитай холбоотой хоолой сэрвэгнэх, хоолой дээр таагүй мэдрэмж төрөх зэрэг зовиур арилахгүй байна. Организмаа хэвийн байдалд оруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Энэ нь тамхинаас болж урьд нь танд ямар нэг өвчин үүссэнийг харуулж байна. Хэрэв өглөөгүүр цэр гарч байгаа бол бронхиттой болсон гэсэн үг. Тамхинаас татгалзаад сар болсны дараа бронхит хурцдах явдал байдаг. Энэ нь тамхиа хаяад ханиахаа больсноос цэр гадагшлахгүй байгаатай холбоотой. Цэр хуримтлагдан өтгөрч, гадагшлахад хүндрэлтэй болдог. Тамхиа хаяснаас болж амьсгалахад хэцүү болсон мэт мэдрэмж төрж болох юм. Гэвч энэ нь зөвхөн түр хугацаанд үргэлжилдэг. Ийм үед долоон жилийн хугацаанд танд бий болсон үрэвслийг эдгээх, мөгөөрсөн хоолойн хэвийн үйл ажиллагааг сэргээх, таагүй мэдрэмжийг зайлуулахын тулд цэр ховхлох, мөгөөрсөн хоолойг тэлэх үйлчилгээ бүхий эм бэлдмэл хэрэглэх нь зүйтэй. Тодорхой зөвлөмжийг уушигны эмчээс авч болно.

Ганбат

Өдөрт нэг болон түүнээс дээш хайрцаг тамхи татдаг хүнд ямар хугацааны дараа аюул учирч болох талаар дэмий айлгалгүй, магадлалтай, үнэнээр нь хариулж өгнө үү.

Харамсалтай нь айлгахгүй байх боломжгүй юм. Учир нь тамхичин хүнийг цагаас эрт үхэл хүлээж байдаг .Энэ бол батлагдсан зүйл. Харин хэдэн нас хороодог болох нь өөр асуулт юм. Энэ нь тухайн хувь хүний бие, организмын онцлогоос шалтгаалдаг. Тамхинд бага хорддог хүмүүс ч байдаг. Амьдралынхаа явцад хүн их, бага ямар нэгэн хэмжээгээр өөрийн чадварыг алдсаар байдаг билээ. Гэвч өдөрт нэг, хоёр хайрцаг тамхи татсанаараа та өөрийн бие организмаа хөнөөлд оруулж байгаагаа ойлгох хэрэгтэй.

Баяр

Би 14 настайгаасаа тамхи татаж эхэлсэн. Удахгүй 16 хүрнэ. Тамхинаас гарах гэж янз бүрийн арга хэрэглэж үзсэн боловч үр дүнд хүрээгүй. Улам их орж, илүү хатуу тамхи хэрэглэх болсон. Энэ асуудлаа яаж шийдвэрлэх вэ?

Хүндэт Баяр аа Үүнийг ахмад хүний зүгээр нэг зэмлэл гэж бүү бодоорой. Та тамхиа заавал хаях ёстой. Таны организм дөнгөж бүрэлдэн тогтож байна. Бүх амьдрал тань урд чинь байна. Цаашдаа хэрхэн, яаж амьдрах чинь аливаа ачааллыг даах, олон янзын ажил үүргийг биелүүлэх таны бие бялдрын чадвараас шалтгаалах болно. Түүний дотор сексийн амьдрал чинь ямар байх ч бас нөлөөтэй. Жишээ нь хүний уушиг гэхэд 12-15 насанд биет байдлаар хөгжиж, 18-21 насанд үйл ажиллагааны зохих түвшинд хүрдэг. Бусад эрхтэн ч мөн адил. Эрэгтэй хүний гормоны хөгжил 21 насанд бүрэн боловсрогддог.
Никотин нь хүний гормоны байдлыг эвдэж, зарим гормоны ялгаралтыг нэмэгдүүлж, заримыг багасгадаг. Түүнчлэн эрдэс бодисын солилцоог алдагдуулна /яс хэврэгшинэ/, ходоодны шүүсний хүчлийг нэмэгдүүлнэ, судасны уян хатан байдал алдагдана, үр тогтоох чадваргүй болно.
Цаашилбал тамхины утаанд байдаг бусад хорт бодис настай хүмүүст ихэвчлэн тусдаг зарим төрлийн хүнд өвчнөөр эрт өвчлөхөд хүргэдэг байна.
Иймээс Таныг тамхинаас шууд татгалзаж, бие организмаа өв тэгш хөгжүүлэхийг эрхэмлэн зөвлөж байна. Тамхи хаях төлөвлөгөөгөө дахин боловсруул. Өмнөх оролдлого чинь яагаад бүтэлгүйтэхэд хүрснийг сайн бодож, дүгнэлт хий. Юунаас болж дахин тамхи татах болов? Магадгүй найз нөхөд чинь бүгд тамхичин болохоор тэдний дунд тамхи татахгүй байх нь эвгүй байсан байж болно. Эсвэл уур уцаараа барьж, тайвшрахын тулд тамхи татсан байж болно. Үгүй бол зүгээр л энэ зуршлаасаа салах сэтгэлийн хүч дутсан ч байж болно. Өөр шалтгаан ч байж болох юм. Чухам юунаас болж дахин тамхинд татагдах болсноо олж, хэрхэн энэ бэрхшээлээс гарах талаар сайтар бодох хэрэгтэй. Хамгийн гол нь тамхи татахаасаа өмнө цаашдаа олон арван жил эрүүл саруул, өв тэгш амьдрахын тулд би заавал тамхинаас гарах ёстой гэсэн зорилгоо удирдлага болгож, өөрийн шийдвэрээ байнга санаж байх хэрэгтэй.
Эхлээд тамхинаас гарах өдрөө товло. Тамхи татдаг өөр найзаа урьж, хамтдаа тамхинаас гарах талаар тохиролц. Төлөвлөсөн хугацаанаасаа өмнө энэ өдрөөс эхлэн тамхигүй шинэ амьдрал эхлэх болно гэдгээ сайтар бод. Тамхи бол миний өнгөрсөн амьдралын нэг хэсэг гэж бодоод, дахиж ганц ч удаа сорохгүй байх хэрэгтэй. Халаас, цүнх, ер нь бүх газраасаа тамхи, асаагуурыг гаргаж хая. Хэрэв тамхи татмаар санагдвал өөрийн гаргасан шийдвэрийн талаар санаж, бүү бууж өг. Эхний нэг сарын хугацаанд аль болох тамхитай орчноос хол байх нь чухал байдаг. Хэрэв та тамхи татахгүй гурван сар тэсэж чадвал их амжилт, хэрэв хагас жил болбол танд баяр хүргэх хэрэгтэй. Учир нь та тамхичин биш болсон.
Харамсалтай нь өсвөр насны хүүхдүүд хурдан хугацаанд тамхинаас хамааралтай болдог. Та хатуу тамхи татдаг гэсэн байна. Энэ бол маш муу. Харин тамхи үйлдвэрлэгч компанийн хувьд л олон жилийн найдвартай худалдан авагчтай болсноороо сайн хэрэг болох юм. Хэрэв таны никотины хамаарлын түвшин өндөр /Фагестремийн сонжоогоор зургаагаас дээш/ байвал энэ хамаарлыг эдгээхэд чиглэсэн эмийн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Таны наснаас үзэхэд зөвхөн никотиныг орлох эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Харин варениклинийг 18 нас хүрээгүй хүнд хэрэглэх нь тохиромжгүй. Никотины наалт, бохь хэрэглэвэл зүгээр. Эхний хоёр долоо хоног 15 мг-ийн наалтыг өглөө нааж, оройд хуулж авна. Мөн хоёр мг бохийг гурван цаг тутам зажилна. Дараагийн хоёр долоо хоногт 10 мг наалт хэрэглэж, 3-4 цаг тутам бохио зажилна. Цаашдаа наалтыг хэрэглэсний хэрэггүй, харин бохийг байнга биедээ авч явах ба тамхи татах дур хүсэл төрмөгц хэрэглэнэ. Ингэхдээ зааврын дагуу зажилах техникийг мөрдөх хэрэгтэй. Энэ нь эмчилгээний үр дүнд ач холбогдолтой байдаг. Хамгийн гол нь ирээдүйн үр дүнгээ урьдчилан бодож, хатуу шийдвэр гарган, жинхэнэ эр хүн шиг тэмцэх хэрэгтэй. Таныг муу зуршлаасаа сална гэдэгт маш их итгэж байна!

Болор

Миний эргэн тойронд тамхи татдаг хүмүүс бага байгаасай гэж маш их хүсдэг. Хүүхдүүдийг тамхинд оруулахгүйн тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

Орсныхоо дараа гарах гэж зовсноос ерөөсөө орохгүй байсан нь дээр байх. Би өөрөө тамхи татдаггүй боловч тамхичин найз нөхөр, танил олон байдаг. Тэр тусмаа гудамжинд хүүхэд тамхи татаж байхыг хараад үнэхээр аймшигтай санагддаг! ”18 наснаас доош насны хүүхдэд тамхи худалдахыг хориглоно” гэсэн хуулийг худалдагч бүр мөрддөггүй нь энэ явдалд нөлөөлж байна.

Энэ бол үнэхээр том асуудал. Хүүхэд үргэлж том хүнийг дуурайдаг. Хүүхдийн дэргэд тамхи татах нь жинхэнэ буруу үлгэр жишээ үзүүлдэг. Тэр тусмаа эцэг, эх нь оройд гал зуухныхаа өрөөнд тамхи татдаг бол. Хүүхдийг тамхинд татагдахгүй байлгах талаар дорвитой арга хэмжээ авах нь гэр бүлийн төдийгүй, төр засгийн асуудал юм. Ойрын хугацаанд энэ асуудал цогцоор шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэж байна.

Тунгаа

Тамхинаас гарах гэж их хүсдэг боловч никотиноос шууд татгалзах нь аюултай байх гэж айдаг. Тамхийг бага татахын тулд татдаг тамхиа багасгах, аажмаар хаях зэргээр өөрийгөө хуурахыг хүсэхгүй байна. Хэрэв шийдвэр гаргасан бол шууд хаяхыг хүсдэг. Ингэж шууд хаях нь бие организмд хэрхэн нөлөөлдөг вэ? Энэ тохиолдолд яах ёстой вэ? Баярлалаа.

Шууд хаях хэрэгтэй. Тамхинаас гарах өдрөө товлоод, тэр өдрийнхөө өглөөнөөс шинэ амьдралаа эхлүүлэх хэрэгтэй. Хэрэв та олон жил тамхи татсан, бас ханиадаг бол эхний үед цэр ховхлох эм хэрэглэхийг зөвлөе. Учир нь өглөө тамхи татаж ханиалгаж, цэрээ гаргахаа больсноос цэр хуримтлагдаж, амьсгал боогдох мэдрэмж төрдөг. Иймээс тамхийг шууд хаях нь ямар ч муу нөлөө үзүүлэхгүй гэсэн ганцхан хариулт байна. Гагцхүү дахин хэлэхэд, хэрэв та олон жил тамхи татсан бол, их хэмжээгээр тамхи татдаг бол, мөгөөрсөн хоолой, уушигны системийн өвчин, ходоодны шархтай бол тамхинаас гарах үедээ дээрх өвчний сэдрэл, хүндрэлээс сэргийлэх үүднээс тамхинаас гарах үедээ зохих эм бэлдмэл хэрэглэх нь зүйтэй. Тамхинаас шууд гарах нь цаашдын эрүүл мэндэд үр дүнтэй гэдгийг би баталгаатай хэлж чадна.

Отгоо

Тамхичин хүний дэргэд байх нь аюултай талаар их ярьдаг. Гэтэл утаатай хотод амьдрах нь илүү хортой биш үү. Миний бодоход, сүүлийнх нь цэвэр агаараар амьсгалах иргэдийн эрхийг илүү зөрчиж байгаа санагддаг. Бид буруу зүйлтэйгээ тэмцээд байгаа юм биш үү?

Үгүй, бид буруу тэмцээгүй. Утаатай хотод амьдрах нь маш хортой гэдэг нь мэдээж. Гэвч жишээлбэл, ирландын пабуудад тамхи татахыг хориглохоос өмнө тасалгааны агаарын бүтцэн дэх канцероген бензолын хэмжээ автомашин холхисон гадна гудамжин дахь хэмжээнээс 87 хувь илүү байсныг тогтоосон байдаг. Тэрчлэн гудамжин дахь угаарын хийн концентранц 2-3 хүн тамхи татсан орчны угаарын хийн концентрацаас бага байдгийг тогтоожээ. Ирландын пабуудад тамхи татахыг хориглосны дараа бензолын концентрац гудамжныхтай адил хэмжээнд хүрсэн гэдэг. Францад нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байдаг. Адилхан хөдөлгөөнтэй хоёр өөр гудамжинд бензолын хэмжээг хэмжиж үзэхэд залуучуудын шөнийн клуб байрладаг гудамжны агаарын бензолын концентрац нөгөө гудамжныхаас хавьгүй илүү байсан байна. Иймээс тамхитай орчны агаар гудамжны агаараас илүү хортой байдаг.

Гэрэл

Би 30 гаруй жил тамхи татаж байна. Тамхи надад болон орчин тойронд маань ямар их хор уршигтай болохыг маш сайн ойлгодог, энэ талын мэдээлэл ихтэй. Тамхинаас гарахаар хэд хэдэн удаа, янз бүрийн аргаар /татах тамхиныхаа тоог багасгах, ховсдуулах, зүүн эмчилгээ хийлгэх гэх мэтээр/ оролдож үзсэн боловч удаа дараа бүтэлгүйтсэн. Зөвхөн ганцхан удаа хүнд хагалгаа хийлгэн эмнэлэгт хэвтэж байхдаа сар хагас /сонирхолтой нь энэ үед тамхи татах дур хүсэлгүй болсон байсан/ тамхинаас гарч үзсэн. Би яаж тамхинаас гарах вэ? Хэрэггүй гэж мэдэж байгаа боловч гар маань өөрийн эрхгүй тамхи руу явдаг, бүр сэтгэл санааны байдал, хоног жилийн аль ч үеэс хамааралгүйгээр. Би яах ёстойг зөвлөнө үү.

1.5 сар тамхинаас гарч байсан чинь та өөрөө бие даан тамхинаас гарч чадахыг харуулж байна. Таны тамхинаас гарч чадахгүй байгаа явдал тамхины хорын талаар мэдлэгтэй боловч энэ талаар сайн ухамсарлахгүй байгаатай чинь холбоотой. Энэ бол ямар нэгэн шинэ хувцас, эд хогшлын тухай биш, та өөрийнхөө гараар өөрийнхөө эрүүл мэндийг устгаж байгаа тухай яриа юм. Тамхинаас гарах дахиад нэг оролдлого хийгээд үз. Дэвтэр цаас аван тамхинаас гарах өдрөө бичиж, нүдэнд харагдах газар өлгө. Тамхинаас аажмаар гарах гэж оролдсоны хэрэггүй, энэ нь үр дүнгүй. Товлосон өдрөөсөө эхлэн ширхэг ч тамхи татахгүй гэсэн бодлоор өөрийгөө бэлтгэ. Товлосон өдрөө гэртээ байгаа бүх тамхиа хаяж, ойр дотныхон, хамт ажиллагсад, танилууддаа таны дэргэд тамхи татахгүй байж, тамхиа таны ойр орчим орхихгүй байхыг хүсэх хэрэгтэй. Кофе, тамхи татдаг арга хэмжээ зэрэг тамхи татахыг өдөөдөг хүчин зүйлээс татгалзахыг хичээ.Хэрэв ямар нэг үйлдэл хийхдээ тамхи татаж зуршсан бол /утсаар ярих, зурагт үзэх, компьютер дээр ажиллах үед гэх мэт/ өөр ямар нэгэн зүйлээр орлуул. Жишээ нь аяга цай уух, алим идэх гэх мэтээр. Түүнчлэн хэрвээ автобусны буудал дээр зогсохдоо, автобуснаас буухдаа, тамхины мухлагийн дэргэдүүр өнгөрөхдөө зэрэг тодорхой нэг газар тамхи татаж зуршсан бол ажил руугаа явдаг чиглэлээ өөрчлөөд үз. Тамхинаас гарах өдрөө тэмдэглэсэн цаасаа харах болгондоо тамхигүй шинэ орчноо хэрхэн төлөвлөх, эрүүл мэндэд чинь ямар эерэг өөрчлөлт гарах тухай сайхан бодлоор өөрийгөө цэнэглэ. Хэрвээ оролдлого чинь бүтэлгүй болбол бүү бууж өг. Ямар зүйлийг буруу хийгээд, дахин тамхи татахад хүрсэндээ дүгнэлт хийж, бүгдийг дахин эхэл. Танд амжилт хүсье!

Анар

Тамхинд ороод аль хэдийнэ арав гаруй жил болсон байна. Ямар хэцүү юм бэ?

Бүх зүйл таны гарт байна. Тамхинаас гарвал илүү амар болно шүү.
 

Бэлтгэсэн: EPOS

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.
Guest
баясаа 202.21.120.186 JAPAN
JAPAN
5 сар 13 өдрийн өмнө
Би 18настаи тамхи татаад 3жил болж баина ах эгч нараа тамхинаас гараад удаагүи баигаа наиз нөхөдтэигөө уулзхаар таихи татчихгаад баихийн
Guest
Ганпүрэв 182.160.2.53 MONGOLIA
MONGOLIA
10 сар 23 өдрийн өмнө
Сайн байна уу Би тамхинаас гарах гэж оролдоод жил гариу болж бнлдаа Тэгсэн ч хаяж чадахгүй л бна Ер нь тэгээд татахгүй болчихоор нүүрэн дээр илүү их батга гараад нүүр тослогдох нь ихсээд бгаа юм шиг санагдаад байх юм
Guest
Temka 202.21.106.254 NEW ZEALAND
NEW ZEALAND
1 жил 3 сарын өмнө
bi barag 10taigaasaa ihleed 7 jil tasraltgui tamhi tatlaa en n muu yu minii nuuren deerh ideet orovsol maan suuliin 2jilees haritsuulbal 10 dahin ih boljee herhen yaaj muu zurshlaasaa garah ve
Guest
Sunnymall 203.91.112.12 MONGOLIA
MONGOLIA
1 жил 4 сарын өмнө
Бүтээгдэхүүний үйлчилгээ, давуу тал: Бусад төрлийн тамхинаас гаргах бэлдмэл болон наалт нь зөвхөн хэрэглэж байхад л үр дүнгээ өгдөг бол уг наалтаар та богино хугацаанд тамхинаас гарч улмаар 1 курсийг хэрэглэсэний дараанаас тамхи татах хүсэл төрөхгүй ба таны биеэс никотины хорыг бүр мөсөн гадагшлуулж таны бие махбодь тамхины эвгүй үнэрийг хүлээж авах хүсэлгүй болно. Х эрэглэх заалт: Уг наалтыг биеийн жин, тамхи татсан жил болон өдөрт хэдэн ширхэг тамхи татдаг зэргээс шалтгаалан хүний биеийн онцлогт тохируулан хэрэглэх тул та зөвөлгөө авна уу. Ургамлын гаралтай уг бүтээгдэхүүн нь элдэв харшил сөрөг нөлөө байхгүй. Үнэ :6000₮ Курс: 168,000₮ Утас: 99064176, 96004101
Guest
Sunnymall 203.91.112.12 MONGOLIA
MONGOLIA
1 жил 4 сарын өмнө
Тамхинаас гаргах наалт Бүтээгдэхүүний үйлчилгээ, давуу тал: Бусад төрлийн тамхинаас гаргах бэлдмэл болон наалт нь зөвхөн хэрэглэж байхад л үр дүнгээ өгдөг бол уг наалтаар та богино хугацаанд тамхинаас гарч улмаар 1 курсийг хэрэглэсэний дараанаас тамхи татах хүсэл төрөхгүй ба таны биеэс никотины хорыг бүр мөсөн гадагшлуулж таны бие махбодь тамхины эвгүй үнэрийг хүлээж авах хүсэлгүй болно. Х эрэглэх заалт: Уг наалтыг биеийн жин, тамхи татсан жил болон өдөрт хэдэн ширхэг тамхи татдаг зэргээс шалтгаалан хүний биеийн онцлогт тохируулан хэрэглэх тул та зөвөлгөө авна уу. Ургамлын гаралтай уг бүтээгдэхүүн нь элдэв харшил сөрөг нөлөө байхгүй. Үнэ :1ш 6000₮ Курс: 28ш 168,000₮ Утас: 99064176, 96004101
Guest
БАТУУШКАА 202.55.191.35 MONGOLIA
MONGOLIA
1 жил 4 сарын өмнө
ТАМХИ ТАТХААР НҮҮРЭНДЭЭР МИНЬ БАТГА ГАРЖ ШАВАХ ЮМ. ЕР НЬ ТАМХИНААС ГАРВАЛ САЙН НӨЛӨӨ НЬ ЮУ ВЭ ГОО САЙХАНД Ч ГЭХИЙМҮҮДАА БАЯРЛАЛАА
Guest
Зочин 61.42.15.235 REPUBLIC OF KOREA
REPUBLIC OF KOREA
1 жил 5 сарын өмнө
Uneheer saihan sanagdlaa. Bi buten jil oroldoj bna. Daanch neg bolj ogohgui maa. Tegehde bi hezeech buuj ogj baigaagui. oroldool bh tusam bur ur dun haragddag. Jil oroldlog hiihed tamhi tataagui odor 100 orchim honog blee. tegehde ene daraallalsan honog bish shuu. 2. 3. 5. 10 gl huraasan honog yum shuu. Yunii omno ta garah chadwartai bolool ene listiig unshij bgaan medeej. amjilt husey bi bas ta nar chadnaa.
Guest
sukhee 202.179.20.234 MONGOLIA
MONGOLIA
1 жил 7 сарын өмнө
http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=-Moy-7nSU_o http://www.youtube.com/watch?v=fLbQfMmrISE Ene 2 bichlegiig uzeerei. Tamxia xayaxad chini mash ix zorig oruulna. Ene bichlegiig uzeed bi 15 jil tatsan tamxia xayasaan. Amjilt shuuu
Guest
Үнэн юм байна лээ 202.131.226.98 MONGOLIA
MONGOLIA
2 жил 3 сарын өмнө
Би чихээ бас биеийн зарим нэг газараа лазердуулаад гарчихсан үнэхээр амархан юм байна лээ. би өдөрт нэг хайрцаг тамхийг өлхөн татчихдаг л байсан. Урьд нь тамхиа хаях гээд зөндөө оролдсон оролдох болгондоо бүтэлгүйтэж байсан бүтэлгүйтэхийн хирээр улам архагшаад байгаа юм шиг санагдаж байсан шүү. Миний тамхинаас гарсан арга нэг иймэрхүү байна даа. Үнэхээр гарах гээд оролдоод дийлэхгүй бол над шиг лазердуулцан дээр юм байна лээ. Цаг хүч хөдөлмөр хэмнээд амар. Гэхдээ өөрөө гарч чадвал ууг нь ингэж мөнгө үрэх хэрэггүй д байх л даа
Guest
no name 202.126.91.175 MONGOLIA
MONGOLIA
2 жил 4 сарын өмнө
bi nzuudiigaa harhaar eswel nmg mddg hun harhaar aimar uur hureh tsadgalan uyed tatdag ene tamhind ortson donttson gesen ug uu sonirhogch uu
Guest
сака 202.179.11.202 MONGOLIA
MONGOLIA
2 жил 5 сарын өмнө
тамхинаас гарах бол зөвхөн сэтгэлийн л асуудал татахгүй гээд л хаячих тэгээд л болоооооооо эргэж санах ч дурсах ч хэрэггүй хаяах гэж байгаа бол амжилт хүсье
Guest
Болороо 103.23.48.138
2 жил 5 сарын өмнө
сайн бна уу? та бүхнээс юм асуух гэсэн юмаа. би тамхи татаад 10 жил болж бна. одоо тамхинаас гарах гэсэн юм. Яаж гарах вэ? тамхинаас гаргадаг наалт хаана зардаг юам бол?
Guest
dashzeveg 202.70.34.18 MONGOLIA
MONGOLIA
2 жил 7 сарын өмнө
Sain uu bi 20 ood jil tamxi tatsan tamxinaas garax amarxan baisan gol ni uuriiguu zub udirdax bas tebcheer
Guest
БАТАА 202.131.242.250 MONGOLIA
MONGOLIA
2 жил 10 сарын өмнө
САЙН БАЙЦГААНА УУ НИЙТ ТАМХИНААС ГАРАХ ГЭЖ БАЙГАА БҮХ ХҮМҮҮСТЭЭ ТАМХИ БОЛ ЗҮГЭЭР Л МИНИЙ АРААСС ХУТГАЛАХ ХУТГА ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА ХАМГИЙН МУУ ЗҮЙЛЭЭР Ч ХЭЛЖ БОЛНО. МИНИЙ ХУВЬД БИ ОДОО 5 ЖИЛ БАРАГ ТАТАЖ БАЙНА . аНХ НЭГДҮГЭЭР КУРССТ ОРООД ТАМХИ ТАТАЖ СУРСАН . ЖООХОН БАЙХДАА ААВАА ЭЭЖЭЭ БИ ТОМ БОЛООД ХЭЗЭЭ Ч ТАМХИ ТАТАХГҮЙ . ЯГ ААВ ШИГ ГЭЖ ЭЭЖДЭЭ ЗӨНДӨӨ Л ХЭЛДЭГ БАЙСАН ГЭВЧ . ТАМХИНД ОРОХ ШАЛТГААН БОЛ ЗҮГЭЭР Л ОРЧИН ЧИНИЙ ЭРГЭН ТОЙРОНД БАЙГАА ХҮМҮҮС ТАМХИ ТАТДАГ БОЛ ТЭГЭЭД Л ДУУСАА ЯАГААД ГЭВЭЛ ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН СОНИРХОЛ НЬ ИЛТ ДАВАМГАЙ БАЙДАГТАЙ ХОЛБООТОЙ ОДОО БИ ТАМХИНААС ГАРАХ ГЭЭД ЯНЗ БҮРЭЭР Л ҮЗЭЭД Л ҮРГЭЛЖ БҮТЭЛГҮЙ БОЛООД БАЙНАА . ЕРӨӨСӨӨ ЯАХ АРГАА ОЛОХГҮЙ БАЙНА УРЬД НЬ ӨДӨР НЬ САЙН ТАМХИ ТАТЧИХААД МАРГААШНААС ЭХЛЭЭД ЯГ ТАТАХГҮЙ ГЭЖ АМЛАЛТ ӨГӨӨД Л МАРГААШ НЬ АХИАД Л ЭНЭ АМЛАЛТАА БАС Л ХЭЛДЭГ ТЭГЭЭД Л НӨГӨӨДӨР НЬ АХИАД Л ЯАХУУ БИ ЕРӨӨСӨӨ ЯАХ УЧРАА МЭДЭХГҮЙ БАЙНА . ЗҮГЭЭР Л ЮУ Ч БОДОХГҮЙ ТАМХИ ТАТАХ ХУГАЦААГАА ӨӨР ЗҮЙЛД САТААРУУЛБАЛ ЗҮГЭЭР БОЛВУУ ГЭЖ БОДОХЫН ГЭХДЭЭ ЗҮГЭЭР Л ҮНЭХЭЭ
No image
EPOS 183.81.169.10 MONGOLIA
MONGOLIA
3 жил 3 сарын өмнө
Ихэнх хvн тамхиа шууд хаячихаж чаддаггvй. Гэвч Та санаагаар унасны хэрэггvй. Vvний оронд тамхинаас гарах талаар мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтнээс тусламж эрэх хэрэгтэй. Хэрэв никотины даслаас болж гарах шинж тэмдгvvд хvчтэй илрээд тамхинаас гарахад хэцvv байвал Та зориулалтын эм хэрэглэж болно. Одоогоор никотиныг орлох эмчилгээ-НОЭ /никотинтой хэлэн дор тавих эм, арьсанд тавих наалт, бохь, хамрын буюу хоолойн цацлага зэрэг/, эсвэл никотин агуулаагvй бупропионы шахмалыг хэрэглэж болно. Зарим оронд эмчийн жоргvйгээр олгодог НОЭ-ний янз бvрийн хувилбар байдаг. НОЭ-ний эм болон бупропионыг тамхинаас гаргах талаар мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтний хяналтын дор уух хэрэгтэй. Эдгээр эмийн эмчилгээг зан vйлийг өөрчлөх сургалтын хөтөлбөртэй хослуулж явуулбал үр дүнтэй гэнэ. Таны тамхинаас гарах гэсэн нэг удаагийн оропдпого бvтэлгvйтэх нь бvрмөсөн бууж өгөх шалтгаан биш гэдгийг санаарай. Хэрэв та өөрөө дангаараа чадахгvй бол тусламж эрэхээс битгий санаа зовоорой.
Guest
баяармаа 202.70.39.253 MONGOLIA
MONGOLIA
3 жил 3 сарын өмнө
Би тамхинаас 2 удаа гараад эргээд орсон. эхний удаа 2 сар гараад дараа нь 2 жил гарсан. Одоо дахин гарах гээд гарч чадахгүй байна. Тамхинаао гараад эргээд орохоор илүү их тамхи татдаг болсон. Одоо ямар нэгэн таихинаас гаргах бэлдмэл хэрэглэж үзээд гардаг юм билүү гэж бодож байна. Би өдөр бүр тамхинаас гарахын боддог.