Нүүр » Эрүүл хүнс » Жимс, хүнсний ногоо нь эрүүл, зохистой хооллолтын суурь бүтээгдэхүүн

Жимс, хүнсний ногоо нь эрүүл, зохистой хооллолтын суурь бүтээгдэхүүн

3 жил 10 сарын өмнө
16274
+7
-2

Жимс, хүнсний ногоо нь эрүүл, зохистой хооллолтын суурь бүтээгдэхүүн Төрөл бүрийн жимс, хүнсний ногоо нь эрүүл, зохистой хооллолтын суурь бүтээгдэхүүн юм. Тэдгээр нь илчлэг багатай, хүний бие махбодод чухал шаардлагатай аминдэм, эрдэс бодис, үл исэлдүүлэгч /антиоксидант/, эслэгийг агуулсан байдаг. Тийм учраас жимс, ногоог өдөрт идэх хоолондоо заавал хэрэглэх шаардлагатай бөгөөд өдөрт дор хаяж таван удаа амттан байдлаар идэх хэрэгтэй.

 Жимс, ногоонд агуулагддаг үл исэлдүүлэгч, бусад шим тэжээлт бодис зарим төрлийн хорт хавдар, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ач тустай. Зарим төрлийн хүнсний ногоог түүхийгээр нь идэх нь илүү тустай байдаг тул тэдгээрийг сайтар угааж, ариутгаж идэх бөгөөд хэт удаан чанаж, жигнэлгүй, жижиглэж хэрчилгүй, аль болох бүтнээр, шинээр нь хэрэглэх хэрэгтэй.

Өдөр бүр өнгө алагласан жимс, хүнсний ногоо их хэрэглэхийг хичээх хэрэгтэй.

Учир нь цайвар тунгалаг, гүн өнгөтэй жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь аминдэм, үл исэлдүүлэгч, бусад шим тэжээлт эрдэс бодисыг маш их хэмжээгээр агуулсан байдаг ба өнгөнөөсөө хамааран янз бүрийн ашиг тусыг өгдөг. Жишээ нь:

  • Тод ногоон өнгөтэй навчит ургамал, хүнсний ногоо: Эдгээрт кальц, магни, төмөр, кали, цинк зэрэг химийн элементээс гадна А, С, Е, К зэрэг аминдэм агуулагддаг учир хүний биеийн цусан хангамж, амьсгалын системийн үйл ажиллагааг сайжруулдаг. Иймд салатны навч, байцаа, хятад байцаа, ногоон чинжүү гэх мэт ногоон өнгөтэй навчит ургамал, хүнсний ногоог түлхүү хэрэглээрэй.
  • Чихэрлэг хүнсний ногоо: Чихэрлэг ногоо нь хоолны амт чанарыг сайжруулахаас гадна чихрийн төрлийн бүтээгдхүүний хэрэглээг хязгаарлахад ач холбогдолтой байдаг. Чихэрлэг ногоонд эрдэнэшиш, лууван, манжин, улаан манжин зэрэг орно.
  • Жимс, жимсгэнэ: Төрөл бүрийн жимс, жимсгэнэ нь эрүүл хоолны дэглэм барихад амин чухал ач холбогдолтой. Жимсний агууламжид эслэг, аминдэм, үл исэлдүүлэгч их хэмжээтэй агуулагдсан байдаг учраас хавдраас сэргийлдэг. Манайд ургадаг нэрс, үхрийн нүд, аньс зэрэг нь С, РР, В бүлгийн аминдэмээр баялаг тул чихрийн шижин, зүрх судасны хатуурлаас сэргийлэхээс гадна дархлааг сайжруулах ач холбогдолтой тул боломжоороо нөөцлөн авч хэрэглэхийг хичээгээрэй. Мөн импортоор гаднаас нийлүүлэгддэг алим, жүрж, усан үзэм, улаан, хар чавга, гадил, хан боргоцой гэх мэтийн жимсийг аль ч улиралд худалдан авч, хэрэглэх боломжтой.
  • Чацаргана: Чацарганыг аминдэмийн зоорь, нөөцлүүр гэдэг. С аминдэм 360 мг, каротин 350 мг, Е аминдэм 165 мг, фолийн хүчил 0,8 мг, В1, В2, Р аминдэмийг агуулдаг, үр жимсний ес хүртэл хувьд нь биологийн үнэт чанартай тосагуулагддаг. Мөн төмөр, бор, цахиур, титан, магни зэрэг 15 төрлийн эрдсийг агуулдаг. Бодисын солилцоог эрчимжүүлэх, бие махбодыг чийрэгжүүлэх, үрэвслийн эсрэг гэх мэт олон зориулалтаар чацарганыг уламжлалт болон орчин үеийн анагаах ухаанд ашигладаг.

Ихэнх хүн жимс, ногоог ихээр хэрэглэх ёстой гэдгийг мэддэг ч хангалттай хэмжээгээр хэрэглэж чаддаггүй. Та өдөрт дор хаяж таван удаа жимс, ногоо идэх хэрэгтэй гэдгийг мэдэх үү?

 

Бэлтгэсэн: EPOS

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.
Guest
gerel 202.72.243.229 MONGOLIA
MONGOLIA
10 сар 21 өдрийн өмнө
Goe umaa bvvr ih medeelel avmaar bna hvnsnii nogoonuudiin ach tusiin talaar jishee ni юуцай, бууцай, брокли , цоохор майлз, гэх мэт ногоог хэрхэн хэргэлэх вэ гээд л мэдмээр вна
Guest
ulziko 103.23.51.4
1 жилийн өмнө
ih guy talibarasan bna oshoo goe medeelel tsugluularai
Guest
бадмаа 103.10.22.4
1 жил 6 сарын өмнө
төрлийг нь тавьж өгвөл баярлана даа
Guest
ЭРКА 202.70.46.201 MONGOLIA
MONGOLIA
1 жил 10 сарын өмнө
ӨӨР ОЛОН ТОМ ЗУРАГ ТАВЬЖ ӨГӨӨРӨЙ
Guest
toogii 202.179.20.162 MONGOLIA
MONGOLIA
1 жил 10 сарын өмнө
oor zunduu olon sonirholtoi medelel hiigereei
Guest
toogii 202.179.20.162 MONGOLIA
MONGOLIA
1 жил 10 сарын өмнө
oor zunduu olon sonirholtoi medelel hiigereei